x

Ардчилсан Үндсэн хуулийг С.Эрдэнээр мануулъя!

Ардчилсан намаас найм дахь удаагийн сонгуульд С.Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Тэрбээр өчигдөр нээлтийн үгэндээ Монголын ардчилалд аюул нүүрлэснийг онцлоод энэ удаад ардчилал, Ардчилсан нам ялахгүй бол Монголын ард түмэн Төрийн тэргүүнээ сүүлчийн удаа чөлөөт ардчилсан сонгуулиар сонгож буй сүүлийн сонгууль болж болзошгүйг санууллаа.

С.Эрдэнэ сонгогчдодоо хандан "Ардчиллыг хамгаалах үүрэг хариуцлага надад ирсэн гэж үзэж энэ удаагийн сонгуульд би нэрээ дэвшүүлсэн. Би ковидизмээр гарсан дарангуйллыг зогсоох болно. МАН-аас нэр дэвшигч ковидизмыг дэмжигч нь ердийн нэгэн хүн бишээ. Харин ч энэ системийг бий болгосон хүн. Бүх хэлбэрээр ковидизмыг ашиглан хязгааргүй эрх мэдлийг олж авах гэж байна. Энэ мэтээр ковидизмын дарангуйллыг бий болгохоор хичээж байна. Энх цагт ковидын сургаар сүржигнэж иргэдийг эх орондоо ирэх эрхийг нь хаасан. Бид ковидыг эмчлэх биш ковидизмыг эмчлэх цаг иржээ. Би дараах үндсэн гурван зарчмыг анхаарах болно.  Эрх чөлөө, хоёрт, эрх чөлөө бас дахин эрх чөлөө" гэдгээ амалсан юм.

Э.Бат-Үүл "Ардчилсан намыг, гол Ардчиллыг устгах замаар Монголд дарангуйлал тогтоох гэсэн үйл явдлыг С.Эрдэнэ таслан зогсоож, АН-аа хамгаалж чадсан. Ардчилсан намаа авч гарч чадна гэдэг бол Монголын Ардчилалын баганыг түшиж чадсан гэсэн үг. Үүнд С.Эрдэнэдээ баярладаг. Хоёрт, мөрийн хөтөлбөрт тодорхой байгаа иргэддээ стратегийн ордуудыг өгье гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ бол Англи улсад 1970-аад оны үед хийгдэж байсан тэргүүн туршлага. Энэ туршлагын дагуу стратегийн ордуудыг иргэдийнхээ мэдэлд шилжүүлье. Нийтийн өмчит компани болгон шилжүүлье гэсэн ийм чухал зорилт тавьсан байгаа. Энэ маш чухал зүйл. Тэгэхгүй бол стратегийн ордуудыг дарга ямбатаны анги хоорондоо хувааж авах тухай л байна, гэхдээ үүнийг ард түмнийх болгоно гэсэн чиглэл рүү явж байна. Гуравт, бид гуравдагч хөршүүдээ зайлуулж, хоёр хөршийн дунд хавчуулагдсан, хоёр хөршөөрөө л данс нь хязгаарлагдсан ийм улс болох вий гэж, үүний эсрэг явна гэж С.Эрдэнэ зарлаж байгаа учраас бид дэмжинэ" гэлээ.

Ийнхүү нөхөд нь ноход болж, нүүр бууруулсан, үлдсэн нь ажиглалтын байдалтай хүнд хэцүү нөхцөлд С.Эрдэнэ Монголын ардчилал, хүний эрх эрх чөлөөг хамгаалахын тулд хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна. Дөрвөн жилийн өмнө Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгохын тулд С.Эрдэнэ бүх хүчээ шавхан зүтгэсэн бол эсрэгээрээ Х.Баттулга С.Эрдэнийг харлуулахаар бүх хар технологио ашиглаж байна.  Парламентын засаглалыг тунхагласан ардчилсан Үндсэн хуулийн, Монголын ардчиллыг хамгаалагч нь энэ удаад С.Эрдэнэ гэж харагдаж байна.

 Г.Хэрлэнтуяа /ipen.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 37 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 37 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 38 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 40 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 41 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 42 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 43 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 44 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 45 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 46 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 47 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2 цаг 23 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 2 цаг 43 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2 цаг 53 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 2 цаг 58 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 3 цаг 3 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 3 цаг 8 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 6 цаг 44 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 6 цаг 48 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 6 цаг 48 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top