x

Э.Бат-Үүл: Ардчиллыг устгах замаар Монголд дарангуйлал тогтоох гэсэн үйл явдлыг С.Эрдэнэ таслан зогсоож чадсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. 

Сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлсэн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нийт сонгогч, дэмжигчдэдээ хандан үг хэллээ. 

Тэрээр "Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болсноо албан ёсоор зарлаж байгаадаа сэтгэл ихээр хөдөлж, өндөр бахархал төрж байна. Би асар том үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа гүнээ ухамсарлан ойлгож байна. Хүч тэнцвэргүй энэ тулаанд бид ялан дийлнэ. Монгол Улсаа хүнд байдлаас гаргах нэр төртэй Ерөнхийлөгч байж чадна. Монголд Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хоёр дахь тулаандаа өрсөлдөхөөр болсондоо бахархаж байна.

Бид өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчлан тулаанд итгэл төгс ялах болно. Учир нь энэ бүхний цаана хар хүчний учруулах нөхцөл дэндүү аюултай. Бүх ард түмний Ерөнхийлөгчийн сүүлийн удаа сонгох сонгууль болно гэдэгт санаа зовниж байна. Монгол Улс дэлхий нийтийн өмнө чөлөөт ардчилсан улс гэдэг статусаа алдвал хүний эрх, эрх чөлөөг алдана.

Ардчиллыг хамгаалах үүрэг хариуцлага надад ирсэн гэж үзэж энэ удаагийн сонгуульд би нэрээ дэвшүүлсэн. Би ковидизмээр гарсан дарангуйллыг зогсоох болно. МАН-аас нэр дэвшигч ковидизмыг дэмжигч нь ердийн нэгэн хүн бишээ. Харин ч энэ системийг бий болгосон хүн. Бүх хэлбэрээр ковидизмыг ашиглан хязгааргүй эрх мэдлийг олж авах гэж байна. Энэ мэтээр ковидизмын дарангуйллыг бий болгохоор хичээж байна. Энх цагт ковидын сургаар сүржигнэж иргэдийг эх орондоо ирэх эрхийг нь хаасан.

Бид ковидыг эмчлэх биш ковидизмыг эмчлэх цаг иржээ. Би дараах үндсэн гурван зарчмыг анхаарах болно. Үүнд эрх чөлөө, эрх чөлөө бас дахин эрх чөлөө" гэв.

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Ардчилсан намыг, гол Ардчиллыг устгах замаар Монголд дарангуйлал тогтоох гэсэн үйл явдлыг С.Эрдэнэ таслан зогсоож, АН-аа хамгаалж чадсан. Ардчилсан намаа авч гарч чадна гэдэг бол Монголын Ардчилалын баганыг түшиж чадсан гэсэн үг. Үүнд С.Эрдэнэдээ баярладаг. Хоёрт, мөрийн хөтөлбөрт тодорхой байгаа иргэддээ стратегийн ордуудыг өгье гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ бол Англи улсад 1970-аад оны үед хийгдэж байсан тэргүүн туршлага. Энэ туршлагын дагуу стратегийн ордуудыг иргэдийнхээ мэдэлд шилжүүлье. Нийтийн өмчит компани болгон шилжүүлье гэсэн ийм чухал зорилт тавьсан байгаа. Энэ маш чухал зүйл. Тэгэхгүй бол стратегийн ордуудыг дарга ямбатаны анги хоорондоо хувааж авах тухай л байна, гэхдээ үүнийг ард түмнийх болгоно гэсэн чиглэл рүү явж байна. Гуравт, бид гуравдагч хөршүүдээ зайлуулж, хоёр хөршийн дунд хавчуулагдсан, хоёр хөршөөрөө л данс нь хязгаарлагдсан ийм улс болох вий гэж, үүний эсрэг явна гэж С.Эрдэнэ зарлаж байгаа учраас бид дэмжинэ" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 1 цаг 1 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 1 цаг 1 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 1 цаг 3 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 1 цаг 4 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 1 цаг 5 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 1 цаг 6 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 1 цаг 7 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 1 цаг 8 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 1 цаг 9 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 1 цаг 10 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 1 цаг 11 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2 цаг 47 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 3 цаг 7 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 3 цаг 17 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 3 цаг 22 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 3 цаг 27 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 3 цаг 32 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 7 цаг 8 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 7 цаг 12 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 7 цаг 12 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top