x

У.Хүрэлсүх та Төрд авчирсан “өлсгөлөн банди нар”-аа төрөөс зайлуулаад дээшээ заларна уу!

Эхний болзол! Өөрийнхөө томилсон “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулуунд өөрийн гараар хариуцлага тооцож үзүүлнэ үү, зөрчил нь энэ!

У.Хүрэлсүх ээ, намын чинь “Залуу банди нар” төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ыг тоноод байна, яах вэ? Миний өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газрын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайдын 2020 оны А-250/212 дугаар тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт 2020 оны 10 дугаар сарын 28-нд гарсан байдаг. Шалгалт “Багануур” ХК-ийн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны зургаадугаар сарын 30-наар тасалбар болсон санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд болон холбогдох гэрээ, журам, тогтоол зэрэг баримт материал, үйл ажиллагааг хамруулсан байдаг. “Сэтгэл өвдөм” дүр зураг харагдаж байна, Э.Номинчулуун захирал аа!

Шалгалтын хамрах хугацаанд 153.2 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс үйлдвэрлэлд хэрэглэгдэхгүй 7.4тэрбум төгрөгийн сэлбэг хэрэгсэл, бараа матеиралыг бусдаас худалдан авч агуулахад хадгалж байгааг шалгалтаар илрүүлжээ. Мөн “Багануур” ХК 2021оны бизнес төлөвлөгөөгөө хийхдээ сэлбэг, бараа материалын үлдэгдэлд нарийвчилсан үнэлгээ хийгээгүйгээс бараа материалын үнэ цэнийн бууралтыг 2 тэрбум төгрөг гэж тодорхойлоод “хэрэгцээгүй худалдан авалтууд хийдэг” гэж дүгнэсэн байна. Арга ч үгүй юм. Үйлдвэрлэлд огт ашиглахгүй болон үндсэн үнээс нь 35 хүртэл хувиар бууруулаад байхад ч борлогдохгүй байгаа сэлбэг, бараа материалыг анх нийлүүлсэн иргэн, ААН-д буцааж өгөх шаардлагыг Ажлын хэсгээс даалгасан байх юм. Энэ талаар дараагийн удаад нэгбүрчлэн дэлгэх болно.

Зөвхөн зарим жишээг дурьдахад “Багануур” компаниас аялал жуулчлалын арга хэмжээнд гэсэн зориулалтаар “Нью жуулчин турс” ХХК-д /улсын бүртгэлийн сайтад мэдээлснээр “Тэнгри холдинг”-ийнХүрлээгийн Анхбаярынх бололтой/ 688сая төгрөг, “Монголын театр урлалын холбоо”-нд/ найруулагч Н.Наранбаатарынх/ 20.3сая төгрөг, МУИС-д гэрээт ажлын урьдчилгаанд 35 сая төгрөг, Иргэн Д.Данзандоржид өмгөөллийн хөлсөнд 180 сая төгрөг, иргэн Б.Ганболдод 50 сая төгрөг, 4 ширхэг билльярдын ширээ, компьютер, лед дэлгэц гээд нийт 78 сая төгрөг, сонин, сэтгүүл, медиакомпаниудад гэхчлэн нийт 1.4 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь тогтоогджээ.

У.Хүрэлсүх дарга аа! Би төрийн компанид ажиллаад ийм дутагдал гаргавал шууд шоронд орох нь гарцаагүй. Э.Номинчулууныг томилсон хүний хувьд энэ хүндээ Та арга хэмжээ авч байж “Дээшээ залраарай”. Энэний, тэрний хүн, эхнэрийн чинь нутгийн дүү гэхчлэн элдвийн холбоосоор яах вэ, зүгээр л ийм алдаа дутагдалтай тэмцэж чадахгүй бол Танд итгэх боломжгүй! Цааш нь үргэлжлүүлье. Энэ шалгалтын дүнгээс гадна хэдхэн тоо хэлэхэд л Та Э.Номинчулуун захирал “Эрдэнэс Монгол”-ыг чинь “тонож” байсныг ойлгох байх.

“Толгой” компаниа зээлийн аргаар “дээрэмдсэн” нь!

Шалгалтын дүнд дурдаагүй, одоо байгаа баримтаар л гэхэд, 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар “Багануур” компани толгой компани болох “Эрдэнэс Монгол”-д 42 тэрбум төгрөгийн өртэй байна. Жишээ нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр 5 тэрбум 700 сая төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны гэрээгээр 2 тэрбум төгрөг шилжүүлээд авчихсан байх юм. Уг гарвалыг нь судлахаар тухайн үед “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Ганхүү эхлээд шилжүүлчихээд дараа нь шатахууны үнэ гэхчлэн замхруулсан байх юм. Ямар ч байсан шууд “тоносон” зөвхөн нэг жишээ нь дээрх шууд шилжүүлсэн 7.7 тэрбум төгрөг, үүнээс гадна Хүний хөгжил сангийн авлагаас барагдуулсан 10 тэрбум 61 сая 839 мянган төгрөг, 2016-2019 оны менежментийн төлбөр 9 тэрбум 251 сая 70 мянган төгрөг, “ЭМГЛ-ЭТТ” дамжуулан зээл 13 тэрбум 900 сая төгрөг гэхчлэн нийтдээ толгой компанидаа  нийт 42 тэрбум төгрөгийн өртэй байна. Гэтэл энэ чинь бизнесийн компани биз дээ, ашиг орлого олохгүй бол татан буулгах хэрэгтэй баймаар юм.

Үүнээс гадна дээрх шалгалтын дүнд дурдагдсан зарим зээлтэй холбоотой ноцтой асуудлууд байна. “Багануур ХК-ийн “Эрдэнэс Монгол” ХХК-иар дамжуулан авсан нийт 23.9 тэрбум төгрөгийн богино хугацаат зээлүүдийн хугацаа бүгд хэтэрсэн, эргэн төлөгдөх хугацаа, төлөх эх үүсвэр нь тодорхойгүй “гэнэ ээ”. Хамгийн аймаар нь Зээлийн санхүүжилт олгох тухай “ЭМГЛ-116/СГ-009/20190902 тоот 4 тэрбум төгрөгийн зээл нь Засгийн газрын тогтоолгүй, “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн зөвшөөрөлгүй, зөвхөн Багануур ХК-иас “Эрдэнэс Монгол” компанид хандсан албан бичгийг үндэслэн олгосон байх юм. Зээлийн зориулалтыг “өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тоног төхөөрөмж, агрегат засварын урьдчилгаа төлбөр болон дизель түлш, тэсрэх бодисын нөөц бэлтгэхэд зарцуулна” гэсэн боловч дээрх зориулалтаасаа гадна зориулалтын бус төлбөр тооцоо хийсэн байна” гэж дүгнэжээ. Энэ чинь У.Хүрэлсүхийн Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан шүү!

“Тендерийн” холбоотой зөрчлүүд хуулийг ноцтой зөрчиж байна

Маш товчхон дурьдахад шалгалт хийсэн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны зургаадугаар сарын 30-наар тасалбар болгосон хугацаанд тухайн онуудад батлагдсан худалдан авалтын төлөвлөгөөнөөс 126 нэр төрлийн 89.6 тэрбум төгрөгийн худалдан авалтыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулаагүй. Тендрийн сонгон шалгаруулалтын явц, дүгнэлт, гэрээний гүйцэтгэл зэргийг системд огт оруулаагүйнь шалгалтаар илэрчээ. Чухам ямар компаниуд, аль хуулийг, хэрхэн зөрчсөн талаар дараагийн удаад мэдээлье.

Ямартай ч эрх барьж буй намын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Төрийн тэргүүнээр нэр дэвшин өрсөлдөж буйд өндөр амжилт хүсэхийн ялдамд өөрийн толгойлж байсан Засгийн газарт, өөрийн томилсон “муу менежер”-ийг төрийн компанийн удирдагаас холдуулж өгөөч гэж гуйя. Энэ бол “шударга ёс”, “хариуцлага” гэдэг үгсийг амаа цангатал ярьж буй, ойрын өдрүүдэд бүр ч их ярих Таны хувьд хамгийн яаралтай хийх ажил болоод байна. Саналаа өгч дэмжих гэж буй ард иргэд чинь харж байна. Та өөрийн толгойлж байсан Засгийн газартаа, түүний Ажлын хэсэгт итгэдэг бол “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулуунд хариуцлага тооцож үзүүлнэ үү!

Үргэлжлэл бий

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 24 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 24 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 26 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 27 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 28 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 29 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 30 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 31 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 32 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 33 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2 цаг 10 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 2 цаг 30 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2 цаг 40 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 2 цаг 45 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 2 цаг 50 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 2 цаг 55 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 6 цаг 31 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 6 цаг 35 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 6 цаг 35 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top