x

С.Эрдэнэ: СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна

Сонгуулийн ерөнхий хорооноос Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг өнөөдөр гардуулж байна.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. 

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 11:40 цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг хариуцан ажиллах хүнд мөн үнэмлэх олгодог болсон бөгөөд түүний сонгуулийн сурталчилгааны менежерээр АН-ын гишүүн Д.Эрдэнэсувд ажиллахаар болж, мөн үнэмлэхээ авлаа.

Нэр дэвшигч С.Эрдэнэ "Өнөөдрийн сонгууль бол туйлын хариуцлагатай, чухал сонгууль. Хэн нэгэн хувь хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох биш Монголын төрийг тогтвортой байх, аливаа эрсдэлгүй байх сонголтыг хийнэ. Энэ сонгуульд СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл, хийгдэж, иргэд сонгогчдын сонголтонд халдсан байж болзошгүй шинжтэй шударга иргэдийн зүгээс нотлох баримт мэдээллийн хамт гаргаж тавьж байгаа. Энэ үйлдэлд СЕХ хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна.

Миний хувьд, АН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа хүний хувьд 200 гаруй гишүүнийхээ итгэл сонголтыг хүндэтгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шийдвэрээсээ татгалзахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Гол шалтгаан бол СЕХ хууль дээдлэх эрхээ шударгаар биелүүлнэ гэж итгэж байгаа учраас нэрээ дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2020 онд гарсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахгүй гэдэгт итгэж байна. Өмнөх сонгуулийн үед байгаагүй хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн учир сонгуульд оролцохоор шийдсэн. 

Аль нэг улстөрийн нам, хэн нэгэн албан тушаалтны нөлөөнд автах биш, хуулиа дээдэлж ажиллаасай гэж хүсэж байна" гэлээ.

Харин СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх эрхтэй болж байна. Санал тоолох төхөөрөмжийн бэлтгэл ажил, энэ төхөөрөмжид эргэлзэх хэрэггүй. Хууль хяналтын байгууллагаас та бүхэнд үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээлэл очно" гэлээ. 

Түүний дараа "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар үнэмлэхээ гардан авах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 39 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 39 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 41 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 42 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 43 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 44 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 45 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 46 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 47 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 48 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 49 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2 цаг 25 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 2 цаг 45 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2 цаг 55 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 3 цаг 0 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 3 цаг 6 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 3 цаг 10 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 6 цаг 46 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 6 цаг 50 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 6 цаг 51 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top