x

Суусан цэцнээс тэмцсэн хэрүүлч дээр!

Монголын зургаа дахь Ерөнхийлөгч зургадугаар сарын 9-нд тодорно.

Эрүүл мэнд, эдийн засаг талаасаа амаргүй нөхцөл байдалд дунд сонгууль болж байна  Зургаа дахь Ерөнхийлөгчийн төлөө МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-ээс Д.Энхбат нэр дэвшсэн. Тэднийг нэг үгээр дүгнэвэл жиргэдэг, хэрэлддэг, зоддог гурав. Гэхдээ тэдний нэг нь Ерөнхийлөгч болно.

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг зөвхөн жиргээнийхэн танина. Гоё, гоё жиргэдэг, цэцэн мэргэн дүгнэлт хийнэ. Гэхдээ бодит амьдрал бол компьютерийн ард суугаад жиргэхээс өөр.

Түүнийг ХҮН-ынхан ард түмний захиалга гэж пиардаж байгаа. Ард түмний захиалга бол лав биш. Хөдөөгийнхөн, тэр ч бүү хэл фээсбүүкийнхэн түүнийг танихгүй. Тэгэхээр Д.Энхбат зөвхөн санал хуваагч болно гэсэн үг. Мэдээж, эрх баригч МАН-ын биш сөрөг хүчин АН-ын саналаас зулгаана.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэрбээр жиргээнд л цэцэрхэж сууснаас ядаж камерын өмнө гараад төр засгийн бодлогыг шүүмжилсэн удаа байхгүй. Тэрээр нэр дэвшихийнхээ өмнөхөн клабхауст нэгэн хэлэлцүүлэгт оролцохдоо монголчуудын эв нэгдлийн тухайд хоёр тайлбар хэлжээ. Түүнийхээр монголчууд нэг мөрөөдөл нэг хүсэл, нэг зорилготой байх ёстой гэнэ. Мөн “Товчхон хариулбал, үнэхээр бид нарт бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг мөрөөдөл байхгүй” гэжээ.

Үгүй л дээ, ардчилсан нийгэмд иргэд нь олон мөрөөдөлтэй, олон зорилготой байж л хүний эрх, эрх чөлөөг хангагдана. Ардчилсан нийгэмд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг мөрөөдөл байх ёсгүй юм.

Харин авторитори дэглэмтэй улсад өөр. Ард түмэн нь хүссэн хүсээгүй ёстой л бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг мөрөөдөлтэй байхаас аргагүй болдог.

Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН эрх мэдлээр ч, их мөнгөөр ч зодож байна. МАН-ын нэр дэвшигч нь хувь хүн талаасаа ч зодоонч. УИХ-ын гигшүүн Г.Баярсайханыг Төрийн ордонд камерын өмнө цохиод унагаж байсан. Үүнийгээ бахархалтайгаар ярьдаг. Монголчууд хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Камерын өмнө хүн зодох, хүн загнах хоббитой гэхэд бодит үнэхээс хол зөрөхгүй ч байх. Нэг зодоонч эрхийн төрхтэй. Хэрэвзээ МАН ялбал улсаараа зодуулахад хүрэх вий.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд хүний өөрийн ноходтойгоо хэрэлдсээр. Үнэт зүйл үзэл бодлоо хамгаалахын тулд хэрэлдэж, тэмцэхээс өөр аргагүй болсон.

Хэрэлдэнэ гэдэг тэмцлийн нэг хэлбэр. Хэрэлдэнэ гэдэг хэн нэгэн эрх мэдэлтэнтэй үзэл бодол, үнэт зүйл нийлэхгүй байна гэсэн үг. Гэрвэн нэр дэвшигчдээс Женкогийнхон С.Эрдэнэ рүү л ил цагаан ноцож, ноолж байна. Энэ нь С.Эрдэнэ Женкод худалдагдахгүй, найрагдахгүй хүн болохыг харуулж байгаа юм. Харин бусадтай нь Х.Баттулга ам хэлээ ололцоход амархан байх. Харин С.Эрдэнэтэй ам хэлээ ололцохгүй учраас л түүний эсрэг  зуудаг “гөлөг”-нүүдээ тавьчихсан.

Ингээд харахаар суусан цэцнээс илүү тэмцсэн хэрүүлч дээр болов уу.  МАН-ын үнэмлэхүй олонхын  шударга бусийн эсрэг ухаалаг шүүмжлэх үр дүн багатай. Ил гараад харааж зүхээд ч болох хэт эрх мэдлийнх нь эсрэг тэмцэх л хэрэгтэй.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.114.40)
    Гэрлэн бие
    2021 оны 05 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 19 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 19 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 21 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 22 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 23 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 24 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 25 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 26 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 27 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 28 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 29 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2 цаг 5 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 2 цаг 25 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2 цаг 35 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 2 цаг 40 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 2 цаг 45 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 2 цаг 50 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 6 цаг 26 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 6 цаг 30 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 6 цаг 30 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top