x

Иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгууллаа

“Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, Нийслэлээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд санал нэгдэн дэмжжээ. Мөн зарим аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж, нэгдсэн байна.           

Өнөөдөр Түр хороо байгуулах тухай тогтоолын төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснийхээ дараа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Х.Ганхуяг нар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Өнгөрсөн хугацаанд нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд өөрсдийн сонгогдсон тойргийн хэмжээнд чадлаараа ажиллаж ирсэн. Харин энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд нийслэл хотод тулгамдсан олон асуудлыг дүүрэг, нийслэл, Засгийн газрын хэмжээнд ярилцаж, цогцоор нь шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахаар санал нэгдлээ” хэмээгээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдсанаар үндсэн гурван бодлогын асуудалд төвлөрч ажиллана гэв. 

Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуух эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийслэлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, нийслэлд концесс, бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад хууль тогтоомжуудад хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллах юм байна. 

Түр хороо ажилласнаар нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай орчин бүрдэх, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх зэрэг үр дүнг хүлээж байна хэмээн гишүүд мэдээлэлдээ дурьдлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.22.252)
    Үүгээр ариутгал халдваргүйжүүлэлт хийж болно https://digitalshiidel.com/product-category/smart-building/disinfection-lamps/
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 50 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 50 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 52 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 53 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 54 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 55 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 56 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 57 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 58 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 59 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 1 цаг 0 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2 цаг 36 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 2 цаг 56 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 3 цаг 6 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 3 цаг 11 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 3 цаг 17 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 3 цаг 21 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 6 цаг 57 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 7 цаг 1 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 7 цаг 1 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top