x

"Хар машин хакердуулахын тулд МАН 175 тэрбум төгрөг санал болгосон"

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, бусад нэр дэвшигчид хүргүүлж буй уриалга болон хууль ёсны Ардчилсан намын тамганы үйлчлэл баталгаажсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Мөн энэ үеэр 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай баримтын талаар иргэдэд мэдээлэх хүсэлтээ илэрхийлэн хандсан нэгэн иргэний мэдэгдлийг нийтэд хүргэлээ.

АН-ын дарга М.Тулгат: Ирэх даваа гаригаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулж, сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Ардчилсан намын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН, ХҮН-ын нэр дэвшигчдэд хандан уриалга гаргаж байна. Цар тахалтай хүнд нөхцөл байдалд олон бизнесүүд үүд хаалгаа хааж, Монгол улсын эдийн засаг маш хүнд хямралын ирмэгт байгаа энэ үед сонгуулийг аль болох хэмнэлттэй хийх, мөнгө цацсан үрэлгэн байдлыг халах хэрэгтэй байна. Сонгуулийн үйл ажиллагаа цар тахлын онцгой нөхцөл байдалд богино хугацаанд явагдах учраас нэр дэвшигчид бүх аймгаар явж ажиллаж чадахгүй. Тиймээс нэр дэвшигчид орон нутгуудад уулзалтуудаа хамтарсан байдлаар хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглан бодлогоор өрсөлдөх, иймийн тулд тодорхой сэдвүүдээр таван удаа мэтгэлцээн хийх, ард түмэнд хүртээмжтэй байдлаар мэдээллийг өгөх урилгыг хүргүүлж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: АН-ын тамга, бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх эцэслэсэн. Ц.Туваан нь анхан шатны шүүхэд тамганы асуудлаар анх хандаж байх үед түүнийг Улсын Дээд Шүүхийн вебсайтад Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж тухайн үед Иргэний танхимын шүүгч байсан н.Сонинбаяр хууль бусаар бичүүлсэн байсан учир гомдлыг анхан шатны шүүх хүлээж авсан байдаг. Улмаар шүүгч Сонинбаяр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ёс зүйн хариуцлага хүлээснээр Ц.Тувааны мэдээллийг УДШ-ийн вебсайтаас хасч, АН-ыг төлөөлөх хууль ёсны эрхгүй гэдгийг албан ёсоор тогтоон шийдвэрлэсэн юм. Ер нь бол аливаа байгууллага шүүхэд "гомдоход" түүнийг албан ёсоор төлөөлөх этгээд л гомдол гаргадаг. Одоо анхан шатны шүүх рүү буцахад анх гомдол гаргаж байсан Ц.Туваан нь АН-ыг төлөөлөх эрхгүй болсон учраас хэрэг цааш хэлэлцэгдэх үндэсгүй болсныг албан ёсоор мэдэгдье.

Шүгэл үлээгч иргэн н.Ган-Очир: Миний бие 2020 оны сонгуулийн үеэр МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд санал тоолох хар машиныг хакердах ажлыг зохион байгуулж, сонгуулийг луйвардаж, төрийн эрхийг хууль бусаар авсан байх магадлалтай хэрэгт 6 сарын турш шалгагдаж, энэ үеэрээ хэрэгт холбогдох дуу, бичлэг, баримтыг хууль хяналтын байгууллагуудад өгсөн. Гэвч уг хэргийг хохирогчгүй гэдэг шалтгаанаар хаасан талаар надад мэдэгдсэн. Би бодохдоо энэ хэрэг бол хохирогчтой хэрэг, энэ хэргийн хамгийн том хохирогч нь нийт сонгогчид учраас иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө би энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэж өгөхийг хүсэн АН-д хандсан.

Намайг 2020 оны УИХ-ын сонгуульд ажиллаж байх үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, МАН-ын гишүүн Сэмжидмаа, Гангамөрөн болон бусад хүмүүс оролцож, СЕХ-ны санал тоолох хар машиныг IT инженер н.Мөнхбат гэх хүнд 175 тэрбум төгрөгийн хахууль өгч УИХ болон орон нутгийн сонгуулийг луйвардах ажлыг зохион байгуулсныг би гэрчилнэ. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Пүрэвдаваа, Нүрзэд гэх улсууд мөн оролцож, 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр IT инженер н.Мөнхбаттай уулзаж байсан хэмээн мэдээлсэн юм.

Иргэн н.Ган-Очирын мэдээлснээр, уг хэрэгт оролцсон гэх үндэслэлээр түүнийг цагдаа, тагнуулын байгууллагаас хэрэг үүсгэн шалгасан боловч хохирогч байхгүй гэх шалтгаанаар хуулийн байгууллагаас уг хэргийг хаасан байна. Гэхдээ н.Ган-Очирт ирэх дарамт шахалт хэвээр байгаа учраас олон нийтэд хандан энэхүү мэдээллийг дахин цацаж байгааг хэлсэн юм.

Ардчилсан намын зүгээс иргэн н.Ган-Очирын мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллага дээрх хэргийг олон нийтэд ил болгож, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ийм явдал давтагдахгүй, гаргахгүй байхад анхаарч, СЕХ-ноос албан ёсны тайлбар хийхийг шаардаж хүсэлт гарган ажиллахаа мэдэгдлээ.

Дашрамд дуулгахад өнгөрсөн оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүнг мэдээлсний дараа АН, МАХН болон бие даагч хэд хэдэн нэр дэвшигчид хар машины дүнд эргэлзэж буйгаа илэрхийлж мэдэгдэл хийж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 59 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 1 цаг 0 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 1 цаг 1 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 1 цаг 3 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 1 цаг 4 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 1 цаг 5 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 1 цаг 6 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 1 цаг 6 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 1 цаг 8 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 1 цаг 9 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 1 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2 цаг 45 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 3 цаг 5 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 3 цаг 15 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 3 цаг 20 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 3 цаг 26 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 3 цаг 31 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 7 цаг 6 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 7 цаг 10 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 7 цаг 11 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top