x

С.Баярцогтыг ялласан Сталинч аргаас айхгүй байна уу?

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд гурвыг энэ сарын 19-нд шүүгээд С.Баярцогтын ялыг хэвээр үлдээж өнөө хоёрыг нь суллалаа, Монголын шүүх.

С.Баярцогтыг яг ямар хэрэгт, яаж буруутгасаар өнөөг хүрсэн, одоо ямар хэрэгт улстөржиж буруутгаж буйг яривал толгой сэгсэрмээр улайрсан улстөр харагдана. Яривал өчнөөн өнцөг бий. Энэ удаа тэр бүгдийг алгасаад ганцхан өнцгийг нь тодруулмаар санагдаад болдоггүй. С.Баярцогтын 2007 оноос гэрээ байгуулж худалдаж аваад 2009 оноос хойш амьдарч байгаа орон гэрийг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн буруутгалд хамруулсныг энэ хэргийн тухай мэдээ сэлт үзэж суусан хүмүүс бол анзаарсан байх. Байраа худалдаж авснаас нь хойш зургаан жилийн дараа Эрүүгийн хуульд орж ирсэн заалтыг буцааж хэрэглэж ингэж буруутгасныг энгийн иргэд анзаарсан эсэхийг мэдэхгүй. Хуулийн наад захын мэдлэгтэй хэн ч олоод харчих өө л дөө.

Социалист нийгмийн үед л ийм арга хэрэглэж байсан, тэрийг нь өнөө цагийнхан Сталинч арга хэмээн шоглож цэрвэцгээдэг.

Хар үгээр, бүдүүн тоймоор жишвэл өнөөдөр төр засгийн бурууг шүүмжилж байгаа сэтгүүлчдийг тав, арван жилийн дараа Эрүүгийн хуульд заалт нэмж байгаад ардын дайсан болгож баривчлах суурийг Монголын шүүх хуулийнхан тавиад өгчихснийг анзаарч яваа нь хэд бол?

ОХУ-д сүүлд Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилвэл хариуцлага тооцдог хууль баталсан. Урд хөршид ч төр засгаа хамаагүй шүүмжилсэн сэтгүүлчид сайнаа үздэггүй нь бичигдээгүй хууль болчихсон. Авторитар төр, дарангуйлагч засаглалын гол гэм нь энэ л дээ. Юм л бол хойд хөршийг элдэв муу жишгийг дуурайх дуртай манай удирдагчид засгаа шүүмжилсэн хэнийг ч барьж хорих  хууль баталчихвал би л хувьдаа гайхахгүй. Ахиад асууя. “Чи зургаан жилийн өмнө төр засгийг шүүмжилсэн ийм нийтлэл ярилцлага хийж байжээ” гэж буруутгаад яллах эрсдэл С.Баярцогтын кейсээр нэгэнт батлагдсаныг харж суугаа нь хэд бол? Ганц сэтгүүлчид ч биш хэнийг ч Эрүүгийн хуульд шинэ заалт нэмж байгаад буруутгах сууриа эрх баригчид С.Баярцогтын кейсээр тавьчихсан шүү.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 1 цаг 13 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 1 цаг 13 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 1 цаг 15 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 1 цаг 16 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 1 цаг 17 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 1 цаг 18 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 1 цаг 19 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 1 цаг 20 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 1 цаг 21 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 1 цаг 22 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 1 цаг 23 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2 цаг 59 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 3 цаг 19 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 3 цаг 29 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 3 цаг 34 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 3 цаг 39 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 3 цаг 44 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 7 цаг 20 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 7 цаг 24 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 7 цаг 24 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top