Улс төрийн гурав дахь хүчин болж байсан МАХН МАН-тай нэгдэж, татан буугдаж байна.
Энэ сарын 15-ны өдөр МАХН-ын бүгд хурал (хуралдай) болж, хурлаар МАХН-ыг татан буулгаж, МАН-д нэгтгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Нэг угшилтай хоёр намын нэгдэл олон жил яригдаж, ийнхүү нэг нам болж байна.
Ингээд Н.Энхбаяр даргатай МАХН улс төрөөс зодог тайлж, эрх баригч намын өвөрт орж, цаашид МАХН үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байгаа юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр "Өнгөрсөн 100 жилийн түүхээ бодож, үүсэл нэг хийгээд үзэл бодол нэгтэй хоёр намын хувьд нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтыг шийдэх түүхэн боломжийг цаг хугацаа олгож байна. Тиймээс өвгөдийнхөө хийсэн, бүтээсэнд хүндэтгэлтэй хандаж байна. Хоёр нам нэг ойлголтод хүрлээ. Нэгдэх үйл ажиллагаа идэвхтэй явж байгаад баяртай байна" гэсэн юм.
Ямартай ч МАХН-ын дарга нар намаа татан буулгах хүсэлтээ өнөөдөр албан ёсоор Улсын Дээд шүүхэд хүргүүллээ.