x

Да.Ганболд нарыг суллах шийдвэр гаргалаа

Өнөөдөр Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны хуралдаанаар С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ.

Улсын дээд шүүхээс С.Баярцогтод 4.8 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, С.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргалаа. 

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны Долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн байх үедээ Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн 10 жил хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая, гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Харан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон 10 жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан байдаг.

Шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус, тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм. Д.Ганболдыг  2015 онд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” компанид давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.182)
    Хэргийг нь цайруулж цагаатгаагүй нь их юм гэхээс өөр юу гэхэв МУ н шүүх задарсанд нь энэрэнгүй ,ядарсанд нь чангаа чанга гар утас хулгайлсанд нь 10 жилийн 10 тэрбум хулгайлсанд нь 4,8 жил зармыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд суллаад л
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 19 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 20 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 21 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 22 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 23 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 24 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 25 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 26 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 27 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2 цаг 3 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 2 цаг 23 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2 цаг 33 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 2 цаг 38 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 2 цаг 43 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 2 цаг 48 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 6 цаг 24 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 6 цаг 28 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 6 цаг 28 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top