x

Ч.Өнөрбаяр: Тамганы маргаан дууссан. Нэгдэх цаг ирлээ

Өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хуралдаж, УБЕГ-аас АН-ын дарга асан С.Эрдэнэд олгосон тамганы үйлчлэлийг сэргээх шийдвэр гаргасан билээ. Ингэснээр тус намд үүсээд байсан тамганы маргаан эцэслэж, Ерөнхийлөгчийн сонгуульд орох бололцоотой болов.

Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсний дараа УБЕГ-аас тус намын гэрчилгээг үндэслэн С.Эрдэнэд шинэ тамга олгосон байдаг. Үүний дараа Ц.Туваан нь С.Эрдэнэд олгосон тамганы дугаарыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, УБЕГ-ыг хариуцагчаар татсан байдаг.

Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга "шүүхээр маргааныг эцэслэн шийдэх хүртэл УБЕГ-аас С.Эрдэнэт олгосон тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх" захирамж гаргаснаар маргаан эхэлсэн билээ. Ингээд С.Эрдэнэ нарын зүгээс шүүгчийн гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаас хойш гурван сарын дараа өнөөдөр шүүх уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэхдээ шүүгч Ч.Мөнхтулгын гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ талаар АН-ын ерөнхий нэрийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. 

Ч.Өнөрбаяр: 

-Тамганы маргаан, гэрчилгээний маргаан өнөөдөр нэг талдаа гарч дууслаа. Одоо тамгатай холбоотой ямар нэг маргаан мэтгэлцээн байхгүй. Анхан шатны шүүх хэрэг маргааныг хүлээж авсан шалтгаан нь тухайн үед УДШ-ийн цахим бүртгэлд Ц.Туваан гэдэг хүний нэр "Намын даргын үүрэг гүйцэтгэгч"-ээр бүртгэгдсэн байсантай холбоотой. Үүнээс хойш Ц.Туваан гэдэг хүнийн нэр цахим бүртгэлээс хасагдсан учраас одоо анхан шатны шүүх дээр хууль зүйн ямар нэг үр дагавар гарахгүй. Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор тамгатай холбоотой маргаан эцэс болсон.

Одоо харин бид нэг зүйлийг ярих ёстой. Намынхаа гишүүд, нэр дэмжигчдэд хандаж нэг зүйлийг хэлье. АН бол тамга, тэмдэг, гэрчилгээн дээр байдаг нам бишээ. Ардчиллыг дэмждэг мянган мянган гишүүд дэмжигчдийнхээ зүрх сэтгэл, итгэл үнэмшил дээр тогтдог нам. Тийм учраас бид ирээдүйгээ, урагшаа харж явъя. Холын зорилго үгүй бол ойрын зовлон дуусахгүй гэж үгтэй. Ганцхан сарын дараа МУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна. 2024 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцох холын зорилго бидэнд байна.

Тийм учраас АН-ын даргаар ажиллаж байсан үе үеийн лидерүүд, үе үеийн Ерөнхийлөгч нар, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутагтаа олонхи болоод засаглаж байгаа намын нөхөддөө бүгдэд нь хандаж уриалж байна. Бүгдээрээ зорилгоо нэгтгэе. Ардчилагчдид хүчээ нэгтгэх цаг боллоо. Бидний ялалт хийгээд ялагдал нэг юм. Нэг зорилгынхоо төлөө явья. АН-ын шинэ удирдлагууд ардчиллыг дэмждэг мянга мянган гишүүдтэйгээ, АН-аас гарсан бүх хүмүүстэй  хамтарч ажиллахад бэлэн байна. Бидэнд манай, танай гэж байхгүй. Бид бүгдээрээ нэг зорилготой. Бодлогын, үзэл бодлын зөрүү байж болно. Гэхдээ бидний дунд дайсан, нөхөр гэсэн ойлголт байхгүй. Тиймээс мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж хүчээ нэгтгэе. Их ялалтын төлөө хамтдаа явья.

Бас залуучууддаа хандаж хэлье. АН бол нэг хүний нам биш. АН-ын үйл хэргийг үргэлжлүүлж яваа мянга мянган залуучууд байна. Энэ залуучууддаа бидний дээд үеийн ах нар маань зөв жишгийг харуулах байх гэж уриалж байна, найдаж байна. Өнгөрсөн 30 жилд АН Монгол төрийн хамгийн хүнд хэцүү цаг үед хамгийн хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж, ачааны хүндийг үүрэлцэж ирсэн. Тэрнийхээ төлөө хувь хүнийхээр нэр төрөөр адлуулж ирсэн. Тэглээ гээд тэд шантраагүй юмаа. Тэр үлгэр дууриаллаа дараа үеийнхэндээ харуулаач ээ гэж намынхаа ахмад үеийнхнээс хүсч, уриалж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (192.82.69.165)
    Алуурчдыг суллаад захиалагчийг олдог арга байдаггүйл юм даа Нямдоржид байдаг юм байхад
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.126.88.224)
    Erdene ner devshibel songoltgui songuuli bolno.
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • irgen (202.126.89.144)
    Ekbegdorjiin buuni nohoi.Huuked hudaldagdsan hulgaichuudiig buu songo.Mgliin tureer togloh hugatsaag n duusga.MANAN ideechin shulagchid Elvegdorj.Zoljargal.Saihanbileg.Bayrtsogt.Su.Batvolg.Undarmaa Oyunhorol neg Maman mapi Hulgaichuud bugd zail.Songoltgui songuulid buu sanal egeereiEnerbayr gj zaluugaaraa egersen t1.
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Xaxa (192.82.87.145)
    Buujgaan chin uzuur
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (111.199.57.89)
    huuli bus sh tee, edobayar aa
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • .., (66.181.180.25)
    Юун итгэл, үнэмшил энэ тэр вэ, хогийн тантангуудаа?! Наад нам шүү данпуурсан юмаа тараагаад "аавынд" залрах дулаан хувцсаа бэлдэцгээ.
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • AN gishuun (66.181.161.57)
    Tegeed Altankhuyagaa devshuuleed negdeed yavaachde Erdene bol shalnii alchuur shuu
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.121.232)
    Хээ тэгээд Алтанхуяг яасан юм бэ Эрдэнэ болиосой зуушинд явчлаашдээ зориуд юм бишүү
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 52 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 53 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 54 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 55 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 57 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 58 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 59 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 59 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 1 цаг 0 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 1 цаг 1 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 1 цаг 3 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2 цаг 38 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 2 цаг 58 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 3 цаг 8 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 3 цаг 13 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 3 цаг 19 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 3 цаг 24 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 6 цаг 59 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 7 цаг 3 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 7 цаг 4 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top