x

АН-ын тамганы маргааныг Захиргааны шүүх өнөөдөр шийднэ

Ердөө долоо хоногийн дараа буюу энэ сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Энэ удаагийн сонгуулд АН, МАН, ХҮН /Зөв хүн Электорат эвсэл/ гэсэн гурван нам, нэр дэвшигч өрсөлдөхөөр СЕХ-нд албан ёсоор бүртгүүлээд байгаа.

Гэвч АН-ын хувьд дотоодын зөрчил хараахан дуусаагүй, тамганы маргаантай хэвээр байна. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэнэ. Шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлжээ.

Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Тувааны талаас /О.Цогтгэрэл даргатай АН/ С.Эрдэнийн УБЕГ-т бүртгүүлсэн тамганы шинэ дугаарыг хүчингүй болгуулахаар УБЕГ-ыг шүүхэд өгсөнөөс хойш гурван сар өнгөрөөд байна. Өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гаргаж, тамганы маргааныг шүүхээр авч хэлэлцэх хүртэл С.Эрдэнэд байгаа АН-ын тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан авч гуравдагч этгээд буюу тамганы эзэн АН шүүгчийн захирамжийг үл зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаас хойш шүүх хурал гурван удаа зарлагдаж, гурван удаа хойшлоод байсан билээ.

Гэвч М.Тулгат даргатай АН Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүгчийн захирамж түдгэлзэж, СЕХ С.Эрдэнийг АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг. Мөн хууль бус захирамж гаргасан шүүгч Г.Мөнхтулгыг Шүүгчийн сахилгын хороонд өгч, хариуцлага тооцжээ.

Тиймээс өнөөдөр болох давж заалдах шатны хуралдаанаар маргааныг эцэслэгдэж, шүүх С.Эрдэнийн талд шийдвэр гаргаж гэмээн АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд саадгүй оролцох боломжтой болно. Хэрвээ шүүхийн шийдвэр эсрэг талд гарвал Ц.Тувааны тал С.Эрдэнийн нэрийг татуулахаар эцсээ хүртэл ажиллаж ч магадгүй юм. Ингэснээр АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болно гэсэн үг.

Тиймээс шүүх хурлын өмнө хоёр тал маргаанаа эцэслэн, эв зүйгээ олж, нэр дэвшигчийнхээ ард нэг тал болж зогсоосой гэдэг ганц хүлээлт намын жирийн гишүүдэд үүсээд байна.       

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 1 цаг 20 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 1 цаг 20 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 1 цаг 22 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 1 цаг 23 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 1 цаг 24 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 1 цаг 25 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 1 цаг 26 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 1 цаг 27 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 1 цаг 28 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 1 цаг 29 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 1 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 3 цаг 6 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 3 цаг 26 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 3 цаг 36 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 3 цаг 41 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 3 цаг 47 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 3 цаг 51 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 7 цаг 27 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 7 цаг 31 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 7 цаг 31 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top