x

Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсыг ярихад амархан ч түүний төлөөх тэмцэл цаг хугацаа их шаарддаг

Тавдугаар сарын 14-ны өдөр С.Зрог агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг Улсын Дээд шүүхэд хаалттайгаар хянан хэлэлцэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг батлан даалтад гаргасан.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргасантай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Гуравдугаар сарын 8-ны өдөр хүний эрхтэй холбоотой асуудал гэдэг агуулгаар би Т.Чимгээтэй уулзсан. Энэ хэрэг яригдсаар их удсан. Яагаад гэхээр хүний эрх гэдэг талаас нь олон улсын байгууллагад хандаагүй хууль эрх зүйн гарц байсан. Миний хувьд С.Зориг агсныг хэн хөнөөсөн, захилагчийн тухай асуудал гэхээс илүүтэй ардчилсан Монгол Улсад иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хүн алаагүй байж, хэлсээр хэлмэгдээд, 20 жилийн ял аваад, 5.5 жилийг мөрдөх байгууллагууд шийдсэн юм биш биз дээ гэсэн айдас байна.

Тухайн байгууллага дунд улс төрийн зорилгоор ийм зүйл хийсэн нь тодорхой болоод Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй нь тогтоогдвол дэлхий нийтэд их сонин зүйл болно. Хэлмэгдүүлсэн эсвэл хайхрамжгүй хандсан гэж үзэх үү. Өөрийн аав, ээж, ах дүү, хамаатныг төлөөлүүлэн бодоход их л аймшигтай санагдаж байна. Энэ асуудлыг шүүх эцэслэн шийдэх байх. Юутай ч алхам алхмаар урагшилж байна.

Шударга ёс гэж ярихад амархан ч гэсэн, үүний төлөөх тэмцэл цаг хугацаа их шаардсан зүйл байдаг юм байна. Өдрөөс өдөрт С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал бага багаар ахиц гарсаар байна. Энэ нь нэг өдрийн дотор, нүд ирмэхийн зуур шийдлээ олох зүйл биш юм байна. Цаашдаа Монгол Улсад хүнийг хэзээ ч эрүүдэн шүүдэггүй, хэн ч хэлмэгддэггүй, ял завшдаггүй, шүүх дарга, энгийн иргэнд өөр ханддаггүй байгаасай гэж бодож байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 1 цаг 22 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 1 цаг 23 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 1 цаг 24 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 1 цаг 25 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 1 цаг 27 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 1 цаг 28 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 1 цаг 29 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 1 цаг 29 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 1 цаг 30 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 1 цаг 31 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 1 цаг 33 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 3 цаг 8 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 3 цаг 28 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 3 цаг 38 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 3 цаг 43 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 3 цаг 49 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 3 цаг 54 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 7 цаг 29 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 7 цаг 33 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 7 цаг 34 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top