МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж тус намын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцох шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байна.
Сануулбал, түүнийг бусдад бэлгийн болон сэтгэл санааны дарамт удаа дараа учруулсан хэмээх иргэний гомдол мэдээллийн дагуу Ц.Анандбазарыг хуулийн байгууллага шалгаж байгаа билээ.