x

Япон Улсын хөгжлийн загварыг судалж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Э.Тамураг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн сард “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалтаар ЖАЙКА-гаас Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлогын талаар цуврал 7 бүлэг танилцуулга хийсэн билээ.

Дээрх цахим уулзалт нь УИХ-ын дарга Г.Занданшатарын “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан юм.

Өнөөдөр болсон уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлогын дөрөв дэх бүлгээр хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид төлөвлөгөө гаргаж ажиллах саналыг хатагтай Э.Тамурад тавьсан.

Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоон, улсаа мандуулах хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний шинэ зууны эрхэм зорилт байх болно.

Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог, сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай  эдийн засагт суурилсан Японы хөгжлийн загвар бидний шинэ ирээдүйн зорилго тэмүүлэлтэй нийцэж байгаа юм гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Япон Улсын  олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамура “Япон Улсын хөгжлийн загварыг судалж байгаад баяртай байна. Хөгжил, шинэтгэлийн чиглэлээр цуврал хэлэлцүүлгийн төлөвлөгөө гаргаж, бодит ажил хэрэг болгох нь чухал юм. Манай улсын хөгжлийн замд алдаа, онооны аль аль нь бий. Бид алдаа, оноогоо Та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой тохионо. Эдгээр тэмдэглэлт ойг угтаж “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд хамтран ажиллахад таатай байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 6 цаг 52 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 6 цаг 52 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 6 цаг 54 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 6 цаг 55 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 6 цаг 56 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 6 цаг 57 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 6 цаг 58 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 6 цаг 59 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 7 цаг 0 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 7 цаг 1 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 7 цаг 2 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 8 цаг 38 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 8 цаг 58 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 9 цаг 8 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 9 цаг 13 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 9 цаг 19 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 9 цаг 23 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 12 цаг 59 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 13 цаг 3 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 13 цаг 3 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top