x

М.Тулгат: АН-ын эрх ашгийг УИХ-ын хэдэн гишүүн Төрийн ордноос шийдэхгүй

Ардчилсан намаас тайван жагсаал, сануулах цуглаан зохион байгуулж байна.

М.Тулгат даргатай АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд өлсгөлөн зарласантай холбоотойгоор тайван жагсаал хийлээ.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын гишүүд өнөөдөр сануулах цуглаан зохион байгуулж буйг хэлээд, шаардлагатай тохиолдолд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан хийж тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдлээ.

Ардчилсан намын зарим гишүүд "МАН-ын бүлэглэл АН-ыг хоёр хувааж харлуулах, цаашид Монгол Улсыг нэг намын тогтолцоонд оруулахаар ажиллаж байна. Хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, Төрийн болон шүүхийн байгууллагуудын ажилд илт нөлөөлөхөөр тохиролцож буй бусармаг хуйвалдааныг эсэргүүцэж, нийслэлийн АН-ын гишүүд цуглан, эв санааны нэгдлээ илэрхийлж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр намын удирдлагууд үг хэллээ. 

Ардчилсан намын дарга М.Тулгат "Ардчилсан нам өнөөдөр устах аюулд орж байна. Баруун төвийн чиг баримжаатай, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн эрх ашгийн төлөө зогсдог намыг зүүнтнүүд, эрх мэдлийн төлөө юугаа ч үл хайхрах албан тушаалтнууд булааж авахыг санаархаж байна. Өчигдөр Г.Занданшатар төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзсан. АН-ын эрх ашгийг хэдэн гишүүн ордон дотор цай ууж байгаад шийдэхийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МАН нь нэгдэж АН-ыг унагаах оролдлого хийж байна вэ? Төрийн өндөр дээд эрх мэдэлтэн албан тушаалаа ашиглаж, АН-ын гишүүдийн итгэл үнэмшлийг нурааж байна. Шүүх байгууллага ажлаа хийх хэрэгтэй. Төрийн байгууллагууд хэнээс ч хараат бусаар хуульд захирагдах журмын дагуу ажлаа хиймээр байна. УИХ-д суудалтай АН-ын гэх тодотголтой 11 гишүүн хууль дүрэм, намын дотоод журмыг сахих ёстой. Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа У.Хүрэлсүх өөрийн эрх ашгийн төлөө АН-ыг баллуурдаж байна. Ардчиллын үнэт зүйлс, зарчим ярьдаг хүмүүс одоо болно шүү дээ гэж хэлж байна. Энэ хууль бус үйлдлээ зогсоох хэрэгтэй" гэлээ. 

Харин Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "У.Хүрэлсүх АН-ыг устгах технологи, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Төрийн өндөр дээд албан тушаалд байгаа эрх бүхий хүмүүс ах дүүс болсон. Зорилго нь Монголын ардчиллыг нураахад чиглэж байна. АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгч болсон Х.Баттулга МАН-тай дуугаа нийлүүлж, АН-ын 30 жилийн түүхийг булшлахыг оролдож байна. Ардчиллын завхарсан 30 жил гэж хэлэхэд нь намын гишүүдийн сэтгэл харлаж байлаа. Намын зүгээс ийм коммунист шийдэл бүү гарга гэж захисан. Амь нас, алдар хүндээ зориулж, 30 жил зүтгэсэн АН-ын гишүүдийн зүтгэлийг МАН-ын индэр дээр зогсоод үгүй хийж байна. Гэтэл өнөөдөр ах, дүү явсан У.Хүрэлсүх нь Х.Баттулгыг хулхидаж байгааг та бүхэн харж байна. Засаг удирдаж явсан хүн буулт хийж, эрх мэдлээ шилжүүлсэн байж, дахин өндөр дээд албан тушаалын төлөө шударга бусаар тэмцэж байна. АН-ыг тараах эрх мэдэл хэнд ч байхгүй. Намаа тараахгүй гэдэг үзэл санаанд бат нэгдэж байгаа нийт гишүүддээ талархлаа илэрхийлье. У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс АН-ыг захиалгаар бий болгох гэж оролдож байгаа нь харамсалтай байна" гэлээ. 

Хууль ёсны Ардчилсан намын дарга М.Тулгат, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл болон бусад удирдлагууд өнөөдөр 13:30 цагт талбайд өлсгөлөн зарлаж буй намын гишүүдтэй уулзаж Ардчилсан намыг булшлах гэж буй МАН ын булхайг илчилж нэгдсэн тэмцэлд уриална гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.19)
    Ардчилсан намын асуудлыг Тулгат мэтийн хуурамч Дамбийжанцан шийдэхгүй шүү гишүүдийн үнэмлэхүй олонхи та нарын эсрэг байна
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 7 цаг 15 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 7 цаг 15 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 7 цаг 17 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 7 цаг 18 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 7 цаг 19 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 7 цаг 20 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 7 цаг 21 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 7 цаг 22 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 7 цаг 23 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 7 цаг 24 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 7 цаг 25 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 9 цаг 1 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 9 цаг 21 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 9 цаг 31 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 9 цаг 36 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 9 цаг 42 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 9 цаг 46 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 13 цаг 22 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 13 цаг 26 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 13 цаг 27 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top