x

С.Эрдэнэ: Би АН-ыг С.Ганбаатар, Н.Алтанхуяг нараар тоглуулахгүйн тулд нэр дэвшсэн

Пүрэв гариг бүрт зохион байгуулдаг АН-ын “4:11” уулзалт, мэдээллийн цагаар АН-ын дарга М.Тулгат, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга О.Чулуунбилэг, Ц.Оюундарь болон АН-аас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Ч.Өнөрбаяр:

-Өчигдөр СЕХ АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг хүлээж авсан тухайгаа мэдэгдсэн. Бүх зүйл хууль журмын дагуу явж байгаа учраас бид сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байна. Ардчилсан намыг дэмжигчид, намын нийт гишүүддээ хандаж уриалж байна.

Монголын ардчиллыг хамгаалах, ардчилсан тогтолцоогоо авч үлдэх хариуцлагатай сонголтын өмнө бид ирсэн байна. Зарчим, үзэл санаагаа хамгаалахыг уриалж байна. 1990 онд Манай намын ахмад үеийнхэн хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалтай, парламентын ардчилсан улс болох тэмүүллээр ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн. Үүний хамгийн том баталгаа нь 1992 онд баталсан шинэ Үндсэн хууль. Харамсалтай нь сүүлийн үед зарим нэг намын дарга байсан, одоо намын дарга байгаа зарим хүмүүс энэ ардчилсан тогтолцооны эсрэг, Үндсэн хуулийн эсрэг зүйл ярьж байна. Зүүн төвийн шинэ БНУ байгуулах, Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх тухай санаа цухалзуулж эхлээд байна. Үндсэн хуулийг эх барьж авсан Б.Чимид багш маань “Монгол Улс бол алганд багтсан Үндсэн хууль юмаа” гэж хэлж үлдээсэн. Энэ Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллын дархлаа суусан гэж би боддог.  

Гэтэл өнөөдөр нэг намын дарга гарч ирээд “Надад таарсан том албан тушаал өгвөл би ажил хийе. Надад жижигдсэн албан тушаал өгвөл би хийхгүй” гэдэг хариуцлагагүй мэдэгдэл хийдэг болтлоо энэ улс төр ялзарсан байна. Монгол төр бол дарга нарын, эрх мэдэлтнүүдийн наймаа арилжаа хийдэг хэрэгсэл биш ээ. Дарга нарын хувааж иддэг суудал биш. АН 1992 оны Үндсэн хуулиар Монголд ирсэн ардчилал, хүний эрхийн үзэл санаа, хуулийн засаглалын төлөө зогсдог улс төрийн хүчин гэдгийг дахин нотолж хэлье.

О.Чулуунбилэг:

-Өчигдөр СЕХ дээр болсон маргаантай үйл явдлын тухай дуугүй өнгөрч болохгүй гэж бодож байна. МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, АН-ын даргаар зургаан жил ажилласан Н.Алтанхуяг гэдэг хүн маш болчимгүй үг хэлсэн. Ард түмний нэрийн өмнөөс хүн дүүжлэх тухай ярьсан. Үндсэн хуулиндаа тангараг өргөсөн УИХ-ын гишүүн хүн ард түмний нэр барьж бусдын амь насанд заналхийлж байгаа нь тэвчиж болшгүй үйлдэл байлаа. Үр ачаа асраад, залуучууддаа сургааль номлолоо хэлээд сууж байх ёстой улс төрийн зүтгэлтэн хүн өөрийнхөө үр хүүхэд шиг хүнийг ална, дүүжилнэ гэж байгаа нь хүлээж авч болшгүй зүйл.

Сүүлийн үед АН-д орсон, АН-ын нэр барьсан УИХ-ын хэсэг гишүүд ийм зүйлийг байнга ярьдаг боллоо. С.Ганбаатар гэдэг хүн өмнө нь Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан. Өөрийгөө шатаах тухай ярьсан. Энэ ярианы дараа энгийн нэгэн залуу хүн Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатаасан. Өнөөдөр Н.Алтанхуяг гэдэг хүн ард түмний нэр бариад хүн дүүжлэх тухай ярьж байна. УИХ-ын гишүүн, улстөрч хүн гэдэг нийгэмд өөрийн нөлөөг үзүүлж байдаг. Нийгмийг эмх замбараагүй байдалд уриалж, хэн нэгнийг алах дүүжлэх, шатаах тухай ярьж байгаа бүх хүмүүс үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. АН үүнд ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

М.Тулгат:

Намынхаа гишүүд дэмжигчдэд хандаж нэг зүйлийг хэлье. Өнөөдөр АН хоёр хуваагдсан, энэ үнэн. Манай намын нэг хэсэг хүмүүс “Энд арай олуулаа юм байна. Мөнгө нь, бяр нь энд байна. УИХ-ын гишүүд нь, Ерөнхийлөгч нь энэ талдаа байна, энэ нь надад ашигтай юм байна” гээд явсан. Тэрийгээ АН гэж нэрлээд янз бүрийн үйл ажиллагаа явуулж ирлээ. Тэр хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулга ашиглаж ирсэн. Нэг хүний ноёрхол, хязгааргүй эрх мэдэлд хүрэхийн тулд, тийм Үндсэн хуулийн өөрчлөлтөд АН-ыг ашиглах гэж байсан. АН-ын Х их хурлаас “Одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлнэ” гэдэг дүрмийн өөрчлөлтийг нууцаар, хуйвалдааны замаар батлах гэж оролдсон. Тэр нь тэдний жинхэнэ нүүр царай  байсан.

Энэ бол нэг хэсэг бүлэг хүмүүсийн албан тушаал, эрх мэдэлд хүрэх гэсэн л үйлдэл. Энд ямар ч үзэл санаа, үнэл зүйл, зарчим, дүрэм байхгүй. Мөнгө, бяр юу байдаг тэр бүхнээрээ хууль ёсны АН-ыг харлууллаа. Явж байгаа шүүхийн болон бусад процессийн талаар бүх худал хуурмаг мэдээллийг цацлаа. Ямар их мөнгөтэй, бяртай, соошл багтаа юм. Ямар ч их увайгүй юм. Сүүлдээ талбай дээр өлсгөлөн зарлалаа. Талбай дээр Монголын нэг иргэн өөрийгөө шатаахад энэ хүмүүс ингэж дуугарсан уу, өлсгөлөн зарласан уу? Ковидоор шалтаглаад хүний эрх зөрчиж байхад, хүчирхийлэл гаарч байхад, бизнесийнхэн нь тэр аяараа нурж унаж байхад тэд ингэж өлссөн үү? Юуны төлөө өлсөөд байгаа юм, хэний эрх ашиг юм?

АН-ын Үндсэн дүрмийн 4.6-д “АН-ын дотоод сонгууль болон төрийн сонгуульд нэр дэвшихийн тулд сонгууль болохоос зургаан сарын өмнө АН-д элссэн байх ёстой” гэж заасан. Яагаад энэ дүрмийг уландаа гишгэж байгаа юм. Үндсэн дүрмийн 3.9-д “Төрийн сонгуульд АН-ын нэр дэвшигчтэй өрсөлдөж нэрээ дэвшүүлсэн бол 4-8 жилийн хугацаагаар АН-ын гишүүнчлэлээс хасна” гэж заасан. Өнөөдөр тэр дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Намын дүрэм дээгүүр алхахаа яагаад юман чинээ боддоггүй юм? Энэ АН-ын нүүр царай юм уу?

Өнөөдөр АН яагаад иргэдийнхээ итгэлийг алдаж, сонгуульд ялагдаж, шоовдорлогдоход хүрсэн билээ. Ийм хууль бус, дүрмийн бус, үзэл санаа үзэл баримтлалынхаа эсрэг явдаг хүмүүсийн үйл ажиллагааны үр дүнд ийм болсон гэж би харж байна. Өнөөдөр АН дотор ялгарал явагдаж байна. АН жинхэнэ буурин дээрээ ирж байна, хууль ёсны АН энд байна. АН эргээд хүчирхэг нам болно. Ардчиллын хамгаалагч, ардчиллын тулгуур багана байх үүргээ нэр төртэй биелүүлнэ. Үүний төлөө хамтдаа явцгаая гэж намынхаа нийт гишүүд, дэмжигчдэд уриалж байна.

С.Эрдэнэ:

-Миний хувьд хэдхэн хоногийн өмнө хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай бодол байгаагүй. Би үүнийг илэн далангүй хэлнэ. АН-ын удирдлагын зүгээс санал тавьж байсан. Би шийдвэрээ гаргаагүй байсан. Гэвч сүүлийн үед АН-ын 200 гаруй мянган гишүүдийн хувь заяа, ардчиллын суурь зарчим руу халдсан үйл ажиллагаанууд гаарч байгаа учраас би нэрээ дэвшүүлье гэдэг шийдэрт хүрсэн. Хэн дуртай нь өнөөдөр АН-д гүйж орж ирээд маргааш нь энэ намын нэр дээр нэрээ дэвшүүлж байна. АН-ыг нулимж гарчихаад, АН-ын хувь заяагаар тоглочихоод “бие даагч” гээд УИХ-д орж ирсэн нөхөр АН-ын нэр дээр сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа нь хэтэрхий увайгүй харагдсан учраас би АН-ын даргаар ажиллаж байсны хувьд, энэ намын өмнө үүрэг харицлага хүлээж байсан хүний хувьд ийм шийдвэрт хүрсэн. Тийм учраас би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдэж, намын дүрмийн дагуу нөхдийнхөө хамт нэр дэвшихээр өрсөлдсөн. Гишүүдийнхээ олонхийн саналаар нэр дэвших эрхээ авсан. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.87.24)
    Зөв зөв хаа хамаагүй намгүй улс орж ирээд самарч байна даа
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 4 цаг 48 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 4 цаг 55 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 5 цаг 13 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 5 цаг 14 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 5 цаг 17 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 5 цаг 19 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 5 цаг 20 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 5 цаг 23 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 5 цаг 23 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 5 цаг 24 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 5 цаг 25 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 5 цаг 26 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 21 цаг 56 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 21 цаг 57 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 22 цаг 1 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 22 цаг 4 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 22 цаг 6 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 22 цаг 9 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 22 цаг 12 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 22 цаг 15 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top