УИХ-ын чуулганы хуралдаан болж байна.
Энэ үеэр Ардчилан намын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй намын гишүүдэд цагдаа хууль хүчний байгууллага халдаж буй талаар хэлэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Намын дотоод зөрчлийг төрийн зөрчил хэмээн дэвэргэж болохгүй. Намын дотоод хагарлаа төрд нялзааж хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал рүү түлхэхийг оролдож байгаа үйлдлээ зогсоохыг Ц.Туваан танаас шаардаж байна. АН эрх мэдлээ булаацалдсан асуудлаа дотроо учраа ол. УИХ намын дотоод зөрчлийн асуудлыг шийддэг газар биш" гэлээ.