x

О.Баасанхүү: Ардчилсан намын тамга, нэр дэвшигчийг тодруулсан бүхий л үйл ажиллагаа албан ёсных

Өнөөдөр Ардчилсан намын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар шүүхийн маргаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Өнөөдөр бид СЕХ-нд хоёр үндэслэлээр албан бичиг хүргүүлж байна. Нэгдүгээрт, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 34 намын эхний хоёрдугаарт Ардчилсан нам бичигдсэн хэвээр байгаа. Ардчилсан намыг удирдаж байгаа хүн нь С.Эрдэнэ гэдэг хүн хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн гэрчилгээ нь С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байгаа юм.

Хоёрдугаарт, 2020 оны Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр АН тамганы дардасныхаа дугаарыг өөрчлүүлсэн. Ингэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж дардасны дугаараа өөрчлүүлэн, тамга авсан байгаа.

Энэ асуудлаар хэсэг хүмүүс Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ асуудлаар шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Шүүхийн шийдвэр гараагүй учраас тамга хүчинтэй гэсэн үг. Тиймээс бид хууль журмын дагуу ажиллаж байгаа.

Ардчилсан намын тамга, бланк, нэр дэвшигчийг тодруулсан бүхий л үйл ажиллагаа албан ёсны, хууль журмын дагуу явагдаж байгаа болохыг мэдэгдэж байна” гэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “АН-ын шинэ удирдлагуудын байр суурийг илэрхийлж байна. Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулъя, цаасан мөнгө хэвлэж байгаад иргэдийн амжиргааг дээшлүүлье, хувийн өмчийг хураая, хууль ямар хэрэгтэй юм гэдэг үзэл санаатай хүмүүс нэг дор очсон байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад хүний мэдэгдлээс харахад социализмыг буцаан сэргээх гэсэн үзэл санаа цухалзах болж. Үүнийг АН тууштай эсэргүүцнэ. Ийм үзэл санааны эсрэг зогсох гэж АН үнэт зүйл, зарчимтай явж ирсэн. АН бол гуравдагч хөршийг дэмждэг, хөрөнгө оруулагчдын татахыг эрмэлздэг нам. Тиймээс хүч түрснээрээ хуулийн дээр гишгэхгүй гэдгийг хэлмээр байна. Хүч түрснээр хуулийн дээгүүр гишгэхгүй, өнөөдөр гоё чанга яриснаар хүмүүсийн амьдралын асуудлыг шийдэхгүй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.86)
    Songuuli. Hiihgui. Uwchin zowlongood salya. Battulgaa heweer uldeej heruulee steg tawiya. Man. Tarahystoi
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 6 цаг 39 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 6 цаг 39 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 6 цаг 41 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 6 цаг 42 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 6 цаг 43 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 6 цаг 44 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 6 цаг 45 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 6 цаг 46 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 6 цаг 47 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 6 цаг 48 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 6 цаг 49 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 8 цаг 25 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 8 цаг 45 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 8 цаг 55 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 9 цаг 0 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 9 цаг 6 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 9 цаг 10 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 12 цаг 46 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 12 цаг 50 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 12 цаг 51 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top