x

Засгийн газар "Оюутолгой" төслийн талаар сөрөг нэхэмжлэл гаргажээ

"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо өнөөдөр хуралдав.

Түр хорооны хуралдаанаар “Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүрэг бүхий Ажлын багийн ажлын явц, хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээлэл сонсов.

Засгийн газрын мэдээллийг Ажлын багийн дарга, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрээр, УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Ажлын ерөнхий төлөвлөгөө баталсан. Энэ онд Ажлын баг санал, дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулах, Засгийн газрын яриа хэлэлцээний явц байдлыг УИХ-ын холбогдох байнгын хороо, чуулганд танилцуулахаар төлөвлөсөн. Мөн хоёр талын уулзалтууд зохион байгуулахаас гадна зөвлөхийн гэрээ байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, АНУ-ын Акип Гамп хуулийн фирмээс хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Герман Улсын Фихтнер компаниас геотехник, усны асуудлаар зөвлөх үйлчилгээ авахаар томилон ажиллуулж байна.

Маргааны хувьд, одоогийн байдлаар арбитрын бүрэлдэхүүн томилогдон, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сарын 30-нд арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан. Ингэхдээ Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойс Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах зэрэг багтаж байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг Дөрөвдүгээр сарын 9-нд хөрөнгө оруулалтын нэмэлт зээлийн хэлэлцээр хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын байр суурийг тодруулав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью Йоркт шалгаж байгаа. Мөн Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлсэн, удахгүй танилцуулна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 6 цаг 26 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 6 цаг 27 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 6 цаг 28 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 6 цаг 29 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 6 цаг 30 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 6 цаг 32 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 6 цаг 33 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 6 цаг 33 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 6 цаг 34 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 6 цаг 35 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 6 цаг 36 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 8 цаг 12 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 8 цаг 32 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 8 цаг 42 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 8 цаг 47 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 8 цаг 53 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 8 цаг 57 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 12 цаг 33 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 12 цаг 37 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 12 цаг 38 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top