x

О.Цогтгэрэл даргатай АН-ын тамга хүчинтэй хэвээр гэв

Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсаны дараа тус намын дүрмийн дагуу тухайн үеийн дарга С.Эрдэнэ албан тушаалаасаа огцорч тамгаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Ц.Туваан нь намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад Гуравдугаар сард зохион байгуулагдсан дотоод сонгуулиар гишүүдийн олонхийн санал авч даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд тамгаа шилжүүлсэн юм.

Хариуцлага хүлээж огцорсон хуучин дарга С.Эрдэнэ гэнэтхэн би дарга хэвээрээ хэмээн гарч ирээд сайн дураар өгсөн тамгаа хүчингүй гэж зарлуулан улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчаар дүгнэлт гаргуулж шинэ тамга хийлгэн сүүдрийн гэмээр хоёрдогч Ардчилсан намыг байгуулсан юм. Түүний энэхүү үйлдлийн цаана тус намыг зориудаар хагалан бутаргаж улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх эрх баригчдын явуулга байсан гэж Ардчилсан намын гишүүд үздэг.

С.Эрдэнэд ийм боломж олгож давхар тамгатай болгосон Улсын бүртгэлийн газрын байцаагч Д.Чинтулгын 2020 оны Арванхоёрдугаар сарын 24-ний дүгнэлт болон шинээр тамга, тэмдэгийн дугаар олгосон улсын бүртгэгчийн Арванхоёрдугаар сарын 25-ны шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхээс энэ оны Хоёрдугаар сарын 2-нд түдгэлзүүлсэн байдаг. Шүүхийн энэхүү шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн давж заалдсаар байгаа ч амжилт олоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Юутай ч С.Эрдэнэд шинэ тамга олгосон шийдвэрийг түдгэлзүүлсэн явдал нь С.Эрдэнээс Ц.Туваанд, Ц.Туваанаас шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлд шилжүүлсэн тамгыг хууль зүйн хувьд хүчинтэй болгож байгаа юм.

Иймд Аудитын байгууллага болон Сонгуулийн Ерөнхий Хороо өөрийн шинэ намаас өөрийгөө дэвшүүлсэн С.Эрдэнийг биш жинхэнэ Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх нь зүй ёсны юм хэмээн Ардчилсан намаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.179.24.166)
    Намаа удирдаж чадсангүй гэж тамгаа өгсөн хүн улс удирдаж чадахуу.
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 6 цаг 36 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 6 цаг 36 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 6 цаг 38 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 6 цаг 39 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 6 цаг 40 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 6 цаг 41 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 6 цаг 42 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 6 цаг 43 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 6 цаг 44 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 6 цаг 45 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 6 цаг 46 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 8 цаг 22 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 8 цаг 42 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 8 цаг 52 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 8 цаг 57 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 9 цаг 2 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 9 цаг 7 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 12 цаг 43 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 12 цаг 47 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 12 цаг 47 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top