x

З.Мэндсайхан: "Хөдөө аж ахуйг дэмжих зээл" олгоход бэлэн болсон

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас дараах тодруулгыг авлаа. 

-Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох ажил хэзээнээс эхлэх вэ?

-Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Уг зээл хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд  200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй байх юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк, Сангийн яамтай, санхүүжилтийн ерөнхий гэрээг Төрийн, Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Капитрон, Хас банктай байгуулан хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд дээрх арилжааны банкуудаар дамжуулан зээл авах боломжтой бөгөөд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан зээлдэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.

-Ноолуур бэлтгэлийн зээлийн зориулалт, шалгуурын талаар мэдээлэл өгнө үү?

-Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулан шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зорилгоор энэ зээлийг 2021 оны Зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал олгоно. Зээлэнд хамрагдах аж ахуйн нэгжүүд ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий байх, НӨАТ төлөгч байх, банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлагыг хангасан байх ёстой.

-Хаврын тариалалтын зээлийн тухайд ямар байх вэ?

-Энэ зээлийг бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зориулалтаар 2021 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал олгохоор зохицуулалт хийгдсэн. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ноолуур бэлтгэлийн зээлтэй мөн адил НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх, өөрийн эзэмшлийн газрын өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай байх, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га-с дээш байх, өвөл-зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 м2 талбайгаас дээш тариалан эрхлэгч байх, үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчид 1 га талбайгаас дээш байх, 2021 хаврын урьдчилсан тариалалтын захиалгын мэдээ мөн банкны шаардлагыг хангасан байх зэрэг шалгууртай.

-Малчдад олгох зээлийн зориулалт ямар байх вэ?   

-Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгох юм. 50 сая төгрөг хүртэлх зээлийг 2021 оны Арванхоёр дугаар сарын 31-ний өдрийг дуустал олгох бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас хэтрэхгүй байна. Зээл авах малчид маань Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх, банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлагыг хангасан байхаар зохицуулалт хийгдсэн.

-Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн үр өгөөжийг та хэрхэн харж байна?

Бидний амьдралд малчид, тариаланчид буюу хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбар ямар нэгэн байдлаар хамаарч байдаг. Тиймээс энэ салбарыг бодлогоор заавал дэмжиж байж, өрх бүрд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал. Нөгөө талд ковидын үед хүнсний аюулгүй байдалд хамгийн найдвартай түшиц болж өгсөн хөдөө аж ахуйн салбараа бид экспортын баримжаатай, бие даасан эдийн засагтай болгох чиглэлд төвлөрөн ажиллаж буй. Тийм учраас "Хөдөө аж ахуйг дэмжих" 500 тэрбум төгрөгийн зээл нь хаврын технологит ажлууд ид өрнөдөг энэ чухал цаг үед манай салбарт томоохон дэмжлэг болж байгаа юм. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 4 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 7 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 13 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 17 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 21 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 26 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 35 мин Дэлхийн шинэ дэг 54 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 1 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top