x

Х.Баттулга: Ард түмэн, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө чилээж ажиллахыг уриалж байна

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.


“Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Ардчилсан нийгмийн хамгийн чухал шалгуур нь хүний эрх, эрх чөлөө. Тэр дундаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлдэг иргэний тухай ойлголт юм.

Бид Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн тунхагласан байдаг. Тиймээс ч эрх чөлөөтэй, үзэл бодлоо илэрхийлж чаддаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Та бүхэн ардчиллыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй болохыг цаг ямагт санаж явах учиртай.

Сэтгүүлчийн бичсэн нэг үг, нэг өгүүлбэр нь ард түмэнд мэдээлэл, мэдлэг болон хүрдэг. Иймд сэтгүүлчид Та бүхэн оюун бодол, эрдэм чадвараа чухамхүү эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө, шударга ёсны төлөө чилээж ажиллахыг уриалж байна.

Цаашид ч Та бүхэн мэргэжлийн суурь зарчимдаа үнэнч байж, ёс зүйтэй, шударга сэтгүүлзүйг эх орондоо төлөвшүүлэн хөгжүүлэх их үйлсэд ололт, амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.

Дэлхий даяараа цар тахалтай тэмцэж буй энэ онцгой цаг үед ардчилсан нийгмийн үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй бүх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад амжилт хүсье.

Цар тахал нь дэлхий даяар хэвлэл, мэдээллийн салбарт ажиллагсдад шинэ сорилтыг авчрахаас гадна мэдээлэл олж авах үйл ажиллагаанд нь саад тотгор учруулж байгааг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн тайлангаа танилцуулахдаа онцолсон байна. Монгол Улс 2021 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээр 180 орноос 68 дугаар байрт жагсаж байгаа юм.

108 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбарын төлөөлөгчид, эрхэм сэтгүүлчид Та бүхнийг улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдлын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие гүнээ итгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 6 цаг 43 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 6 цаг 43 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 6 цаг 45 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 6 цаг 46 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 6 цаг 47 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 6 цаг 49 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 6 цаг 50 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 6 цаг 50 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 6 цаг 51 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 6 цаг 52 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 6 цаг 53 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 8 цаг 29 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 8 цаг 49 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 8 цаг 59 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 9 цаг 4 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 9 цаг 10 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 9 цаг 14 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 12 цаг 50 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 12 цаг 54 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 12 цаг 55 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top