x

Г.Занданшатар: Үнэн зөв, баталгаатай, найдвартай мэдээлэл бол гарцаагүй баялаг мөн

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг хүргэж байна.


Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Монголын сэтгүүл зүйн өнөр бүлийн хүндэт гишүүд ээ,

Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Тавдугаар сарын 3-н бол хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нэн чухал үүргээ төр, засгийн байгууллагууд сахин биелүүлэх шаардлагатайг сануулах өдөр юм. Түүнчлэн сэтгүүлчид өөрийн улс орон дахь чөлөөт хэвлэлийн төлөвшил, мэргэжлийн ёс зүйн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зайлшгүй анхаарах асуудлаа хэлэлцэн тодорхойлох, хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй аливаа үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх өдөр юм.  

ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Одрэ Азуле Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан гаргасан илгээлтдээ энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэл бол нийгмийн баялаг мөн” гэсэн уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэснээ мэдэгджээ. Энэхүү уриалга нь мэдээлэл бол сайн сайхныг бүтээх нэгэн чухал хэрэгсэл мөн гэсэн агуулгыг илэрхийлж байна.  

Халдварт коронавирусийн цар тахал Монгол орныг түгшээсэн амаргүй цаг үед Монголын сэтгүүлчид эрсдэлээс иргэдээ, эх орноо сэргийлэн хамгаалах үйл хэргийн тэргүүн эгнээнд явж, мэдээллийг бодит эх сурвалжаас шуурхай түгээж, аюулт тахлаас ангижрах нийт олны хүсэл эрмэлзлийн туг нь болж байгаа нь энэхүү нийгмийн сайн сайхныг бүтээх үүргээ чин шударгаар биелүүлж байгаагийн илэрхийлэл юм. 

Та нартаа Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 

Үнэн зөв, баталгаатай, найдвартай мэдээлэл бол гарцаагүй баялаг мөн. Чухамхүү ийм мэдээлэл л иргэдийг мэдлэгжүүлж, соён гэгээрүүлж, ирээдүйн сайн сайханд хөтөлдөг. Ёс зүй, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан сэтгүүлч, түүний бүтээл бол Монголын нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, буруу бусармагийг уудлан илчилж, засан сайжруулах гол хөшүүрэг мөн гэж би үздэг. 

Тиймээс төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их Хурал Монголын сэтгүүл зүйн нэгэн зууны баялаг түүх, хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг эх орондоо төлөвшүүлэх сэтгүүлчдийн хүчин чармайлтыг ямагт өндрөөр үнэлж, гүнээ хүндэтгэдэг.

Иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Монголын парламент ямагт анхаарсаар ирсэн. Энэ чиглэлээр цаашид ч хийх зүйл их бий. Улсын Их Хурал 2019 онд “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийг баталсан. “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж сэтгүүлчид, олон нийт үзэж байгааг Улсын Их Хурал чухалчлан анхаарч байгаа.

Түүнчлэн сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрх, хараат бус байдлыг бүрнээ хангах, хэвлэн нийтэлснийх нь төлөө шүүхээс ял сонсгохгүй байхыг эрхэм үүргээ гэж үзэж байгааг энэ дашрамд мэдэгдье.  

Монголын парламент ямагт сэтгүүлчидтэйгээ хамт байсан, сэтгүүлчид маань ч бидний дотнын анд нөхөд, хамтран зүтгэгчид байсаар ирснийг энэ өдөр тэмдэглэж хэлэхэд таатай байна. 

Монголын сэтгүүлчид төрийн бодлого, хууль ёсыг түгээн сурталчлагч, төр-ард түмнийг холбогч зууч, Монголоо дэлхий ертөнцөд таниулагч гүүр нь болсоор ирсэн билээ. Та бүхэн бол нэг талаас төр, засгийн дотнын нөхөр нь, нөгөө талаас гашуун боловч үнэнийг хэлдэг үнэнч туслагч нь юм.

Монгол Улсын хөгжил дэвшил баталгаа дархлаатай, ирээдүй маргааш нь гэгээ гэрэлтэй байх ёстой. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.

Хэвлэлийн эрх чөлөө бол Монголын сайн сайхны баталгаа юм. Тиймээс ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэцгээе.

Монголынхоо түүхийг үгийн шидээр урлан бүтээх, Монгол оронд шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг бүрнээ цогцлоох эрхэм үйлс тань бүтэмж төгөлдөр байх болтугай.

Монгол Улсын Их Хурлын дарга

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.58.141.142)
    Online a hyanaachee Facebook deer tsenzurgui yaria geed huuramch mongoliig horlon suitgeh ajilgaa togtmol yabuulsaar ba
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 6 цаг 45 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 6 цаг 45 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 6 цаг 47 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 6 цаг 48 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 6 цаг 49 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 6 цаг 50 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 6 цаг 51 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 6 цаг 52 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 6 цаг 53 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 6 цаг 54 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 6 цаг 55 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 8 цаг 31 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 8 цаг 51 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 9 цаг 1 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 9 цаг 6 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 9 цаг 12 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 9 цаг 16 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 12 цаг 52 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 12 цаг 56 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 12 цаг 57 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top