x

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ

Үндэсний аудитын газраас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт батлагдсан төлөвлөгөөний дагуу өнөөдрөөс аудит хийж эхэллээ.

Тус сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд буюу энэ сарын 3-5-нд багтааж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т “Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” хэмээн заасан байдаг.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд, тус намын дарга У.Хүрэлсүх, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Харин дотоод маргаантай байгаа АН-аас хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр ёсчлон батламжлаад байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 26 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 36 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 38 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 42 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 47 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 53 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 1 цаг 0 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 6 цаг 0 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 6 цаг 7 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 6 цаг 25 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 6 цаг 26 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 6 цаг 29 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 6 цаг 31 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 6 цаг 33 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 6 цаг 35 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 6 цаг 35 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 6 цаг 36 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 6 цаг 37 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 6 цаг 38 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 23 цаг 8 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top