x

Энэтхэг Улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлхээр боллоо

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал нэн хүндэрч, олон хүн амь насаа алдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэв.

Мөн Монгол Улсын Засгийн газар хүнд хэцүү цагт сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж тус улсын Ерөнхий сайд Н.Модид захидал хүргүүлж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ даваа гаригт Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзахдаа гардуулан өгсөн билээ.

Дэлхийн улс орнууд Энэтхэг Улстай энэ хэцүү цаг үед эв санааны нэгдлээ илэрхийлж, 40 гаруй улс орон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна.

Энэтхэг Улс манай Оюун санааны хөрш бөгөөд нэн чухал Стратегийн түнш билээ. Хоёр орны харилцааны түүхэнд Монгол, Энэтхэг хоёр улс бие биеэ ямагт дэмжиж харилцан тусалж ирсэн. Манай улс тус улстай тогтоосон харилцааг 2015 оноос Стратегийн түншлэлийн түвшинд ахиулан хөгжүүлж байна.

Монгол Улсад анхны 150 мянган тун цар тахлын эсрэг вакциныг Энэтхэг Улсын Засгийн газар 2 дугаар сард буцалтгүй тусламжаар олгосон.

Мөн Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд манай улсад Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаагийн сацуу нүүрс экспортлох яриа хэлэлцээ явагдаж байна. Түүнчлэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол гээд өргөн хүрээнд бид хамтран ажиллаж байгаа билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 22 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 31 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 34 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 37 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 43 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 48 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 56 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 5 цаг 56 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 6 цаг 2 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 6 цаг 21 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 6 цаг 22 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 6 цаг 24 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 6 цаг 26 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 6 цаг 28 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 6 цаг 31 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 6 цаг 31 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 6 цаг 32 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 6 цаг 33 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 6 цаг 34 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 23 цаг 4 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top