x

Ерөнхийлөгчийн сонгууль: Х.Тэмүүжин ба Бусад

Парламентын хоёр дахь том нам болох АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэжээ. Өнгөрсөн удаа болсон намын даргын сунгаанаас хойш хоёр дарга, хоёр тамгатай яваа тус нам Ерөнхийлөгчид нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн нэр дэвшигчдээ ч мөн тус тусад бүртгэв. Нэгэнт нэр дэвшигчдээ тус тусад нь бүртгэсэн учраас Их хурлаа ч гэсэн тусдаа хийж, СЕХ руу ч мөн хоёр тусдаа материал хүргүүлэх бололтой. УДШ шийдэж чадаагүй маргааныг СЕХ шийдэх нь юу л бол...

Гэвч олон нийтийн хувьд тус намтай холбоотой хуулийн асуудлаас нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн эрхмүүд сонирхол татаж байна. Одоогийн байдлаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, өчигдөр МАХН-аас гарч АН-д орсон С.Ганбаатар, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын дарга асан С.Эрдэнэ, АТН-ын дарга асан Л.Гүндалай нар тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Дотоод сонгуулийн хороонд хүсэлтээ өгсөн байна. Р.Амаржаргал 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр АН-ын дотоод сунгаанд оролцсон авч намаасаа гарч чадаагүй. Харин С.Ганбаатар саяхан АН-ын гишүүн биш байсан, мөн 2017 оны Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан. Л.Гүндалайгийн хувьд санал авах эсэх нь чухал биш, сунгаанд оролцох нэрээр өөрийгөө олон нийтэд сануулж буй нэг хэлбэр. Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн "энэ ч гэсэн ардчилал мөн". Хоёр талд бүртгүүлсэн хүмүүсийн тоо арав шахаж байна. 

Одоогийн байдлаар нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ өгсөн хүмүүсээс хамгийн залуу нь Х.Тэмүүжин. 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 45-аас 50 болгож өөрчилсөн. Тэгэхээр АН-ын залуу үеийнхнээс Ерөнхийлөгчид нэр дэвших насанд хүрсэн ганц хүн нь энэ жил тавин нас хүрсэн Х.Тэмүүжин болж байна. Бусад бүгд жараад оныхон. Намаасаа өрсөлдөгчгүйгээр нэр дэвшиж байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүх ч бас 60-аад оных. Тиймээс хэрвээ Х.Тэмүүжин намаасаа нэгээр гарч чадвал энэ сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч болж магадгүй.

Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш улс төрийн идэвхитэй амьдралаа орхиогүй, олон нийтийн хараа бараанаас алдуураагүй ганц хүн нь ч бас Х.Тэмүүжин. Ялангуяа эрх баригч намын дур зорго хэтийдэж жолоо цулбуураа алдсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын хазгай гишгэж ардчилсан зарчмаасаа гажсан бүхий л зүйл дээр “хаая, хүүе” гэж хашгирч явсан ганц хүн нь Х.Тэмүүжин болохоор олон нийт ч эерэгээр хүлээж авч байна.

Гэвч Х.Тэмүүжинг нэр дэвшүүлэх эсэх нь намын асуудал. Бүр тодруулбал, нийт гишүүдийн санал хураалтаар шийдэх ёстой. Ц.Оюунгэрэл ч гэсэн өмнөх удаа АН-ын даргын сунгаанд оролцож, богино хугацаанд боловч /сурталчилгааны хугацаа 7 хоног байсан/ намынхаа гишүүдэд бодлого зорилтоо таниулаад амжсан учраас чансаатай өрсөлдөгчдийн тоонд багтана. Гэхдээ нэг удаа ялж гараагүй сунгаанаас хоёр дахиа ялж гарах болзол тун бага.

Хоёрдугаарт удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль АН-ын хувьд хүч тэнцвэргүй тулаан болно. Орон нутаг, их хурал гээд бүх шатанд эрх мэдлийг атгачихсан, төсөв хөрөнгөө төвлөрүүлээд, шат шатандаа хуваагаад байршуулчихсан МАН-тай эн зэрэгцэж өрсөлдөнө гэдэг сөрөг хүчний хувьд давагдашгүй даваа.

Найдвар тээж болох ганц зүйл нь эрх баригч намын дур зорго хэмжээ савнаасаа хальж, иргэдийн уур ухимдал, цөхрөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед “ядаж Ерөнхийлөгчийн суудлыг эрх баригч намд өгч болохгүй” гэдэг итгэл үнэмшлээр иргэд сонгуульд оролцож болох юм. Өмнө нь ч тийм байсан, өнгөрөгч 2017 оны сонгуулиар ч мөн тийм үр дүн гарсан. Тийм болохоор АН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахын тулд хамгийн бодитой өрсөлдөгч, зөв нэр дэвшигчийг гаргаж ирэх ёстой. Сонгуульд ялалт байгуулдаггүй юм гэхэд ядаж нам дотроосоо зөв хүнээ гаргаж чадах нь тус намын рейтингийг өсгөж өгнө. Өнөөдрийн ашгаас илүү маргаашийн үр өгөөж, нийтлэг ашиг сонирхлоо тооцох ёстой гэсэн үг. Тийм болохоор Х.Тэмүүжиний хувьд сонгуульд ялалт байгуулах эсэхээс үл хамаараад нам дотроосоо нэгээр гарч нэр дэвших нь нэгдүгээр асуудал. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 7 цаг 4 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 7 цаг 4 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 7 цаг 5 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 7 цаг 7 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 7 цаг 8 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 7 цаг 9 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 7 цаг 10 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 7 цаг 11 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 7 цаг 12 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 7 цаг 13 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 7 цаг 14 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 8 цаг 50 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 9 цаг 10 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 9 цаг 20 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 9 цаг 24 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 9 цаг 30 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 9 цаг 35 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 13 цаг 11 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 13 цаг 15 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 13 цаг 15 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top