x

Сайд асан Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбараас амаа татна уу

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр “Гурван сая хүнд гурван ширхэг уушиг орлуулагч /ЭСМО/ аппарат байхад хангалттай” гэж ярьсан нь олон хүний бухимдлыг төрүүлэв. “ДЭМБ-ын зөвлөмжид тэгж бичсэн” гэсэн авч уг зөвлөмж нь хэзээ гарсан, мөн тэр нь коронавирусын халдвар өдөрт мянгаараа бүртгэгдэж, хяналтаас гараад байгаа манай одоогийн нөхцөл байдлыг тооцсон эсэх тодорхойгүй.

Ганц л зүйл тодорхой нь өнөөдрийн байдлаар манайд ганцхан ширхэг уушиг орлуулагч аппарат бий. Найман сарын өмнө ч тийм байсан, өнөөдөр ч тэр хэвээрээ. Эхний аппаратыг өнгөрөгч оны наймдугаар сард оруулж ирсэн. Хоёр дахийг нь арваннэгдүгээр сар гэхэд оруулж ирнэ гэсэн одоо хэр нь байдал хэвээрээ. Оруулж ирсэн ганц аппаратаа өнгөрсөн хугацаанд хоёрхон өвчтөнд ашигласан. Шалтгаан нь ашиглалтын зардал өндөр. Нэг өвчтөнийг ECMO аппаратад оруулах зардал 35 сая төгрөг болдог тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өнгөрөгч наймдугаар сард эхний аппаратыг оруулж ирсний дараа “Шинэ төрлийн коронавируст халдвар  хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг. Ингэснээр тухайн хүн хүчилтөрөгч амьсгалын дутагдалд ордог. Харин шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой. Манай улсын эрчимт эмчилгээ нэг шат ахилаа” хэмээн ярьсан. Гэвч одоо байгаа нөхцөл байдлыг нь харвал нэг ч шат ахиагүй л харагдаж байна. Аппарат нь байвч ашиглалтын зардлыг нь шийдэж өгөхгүй байхад яаж ч шат ахих билээ.

Тэгэхээр Эрүүл мэндийн сайд асан одоо ажиллаж байгаа сайд, салбарын эмч мэргэжилтнүүдийн өмнүүр орж элдэв зүйл ярьдгаа болимоор байна. Улс төрийн томилгоогоор нэг удаа сайд хийсэн гээд нэг насаараа энэ хүмүүсийг төлөөлөх эрхтэй болчихдог юм биш. Ярихдаа хүрвэл ядаж одоо байгаа байр сууринаасаа, УИХ-ын гишүүнийхээ хувьд асуудлыг тавьж сурах хэрэгтэй. “Гурван сая хүнд гурван аппарат хангалттай” гэж мэдэмхийрэхийн оронд “Ашиглалтын зардлыг нь төсөвтөө суулгаач. Хоёр дахь, гурав дахь аппаратаа хурдан оруулж ирээч” гэдэг шаардлагыг Засгийн газарт тавьж, холбогдох байгууллагуудаас нь нэхэх ёстой.

Түүнээс биш сайд байсан гээд салбарынхны өмнүүр орж яриад, өмнөөс нь мэдэмхийрээд суух эрхийг энэ хүнд олгоогүй. Д.Сарангэрэлийн дараа томилогдсон Эрүүл мэндийн хоёр сайд хоёулаа эмч мэргэжилтэй хүмүүс. Тэр хүмүүсийнхээ үгийг сонсох хэрэгтэй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.41.45)
    3 байх ёстой юм бол яагаад 1 байгаа юм бэ
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 7 цаг 8 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 7 цаг 8 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 7 цаг 10 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 7 цаг 11 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 7 цаг 12 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 7 цаг 13 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 7 цаг 14 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 7 цаг 15 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 7 цаг 16 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 7 цаг 17 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 7 цаг 18 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 8 цаг 54 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 9 цаг 14 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 9 цаг 24 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 9 цаг 29 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 9 цаг 34 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 9 цаг 39 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 13 цаг 15 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 13 цаг 19 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 13 цаг 19 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top