x

Хурандаад хууртаж л байдаг...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт ярилцлага өгчээ. Ерөнхий сайдын албанаас бууснаас хойш анх удаа өгсөн ярилцлага /өмнө Ерөнхий сайд байхдаа ч гэсэн их олон ярилцлага өгөөд байсангүй/ болохоор олон хүний анхаарлыг татсан байх.

Гэвч харамсалтай нь уг ярилцлагад өлгөөд авчихаар ганц олигтой үг, үзэл санаа олдсонгүй. Нөгөө л тойрч зугтдаг, бурууг бусад руу заадаг хэвээрээ. Ганц хэлээд байгаа зүйл нь “Би ухарч няцахгүй, эхэлсэн ажлаа дуусгана” л гэсэн байна. Ямар ажил эхлүүлчихээд яаж дуусгах гээд байгааг бүү мэд. /Цахилгаан, дулааны үнийг тэглэсэн тухайд бол хөөрхий, У.Хүрэлсүхтэй сүхгүй төрийн өмчит хэдэн компаниуд нь төлөөд дуусгана. Ирэх долдугаар сар хүртэл. Тэрнээс наана Ерөнхийлөгчийн сонгууль ч дуусна/

Үлдсэн нь дандаа эдүгээгийн Ерөнхийлөгч болон сөрөг хүчин лүүгээ бухсан, булзааруулсан зүйлүүд байх аж. Ерөнхий сайдын албан тушаалаас буусан нь Х.Баттулгаас болсон. Тэр хүн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг өдөөхөөр санаархаж байгаа тагнуул, цагдаагийн мэдээлэл байсан учраас улс орноо үймээн самуунд автуулахгүйн тул өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэнэ. Хэрэв тийм бол тэр нь маш хүнд ялтай эрүүгийн гэмт хэрэг, түүнийх нь төлөө одоогийн Ерөнхийлөгчид хуулийн хариуцлага тооцох, импичмэнт хийх тухай ярих ёстой. Атал мань хүн “УИХ-ын гишүүнийхээ хувиар асуудлыг хуулийн дагуу тавина” гэснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Түүний хэлснээр У.Хүрэлсүх гэдэг хүн Х.Баттулга гэдэг хүний тавьсан “урхинд оролгүй” амжилттай зугтсан нь сайн ч ард иргэд үнэнийг мэдэж чадсангүй. 

Ерөнхийдөө эрх барьж байгаа намын дарга, Ерөнхий сайд байсан, тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдөх гэж байгаа хүний хувьд дэндүү “жол” ярилцлага өгчээ. Ямар ч бэлтгэлгүй. Ямар зорилготой ярилцлага өгсөн нь ч ойлгомжгүй. Ядаж УИХ-ын нэг гишүүний хэмжээнд бодлого, санал ярьсан зүйл уг ярилцлагаас олдсонгүй. Харин түүний бэлтгэсэн “тролл”-ууд бол нийгмийн сүлжээнд жинхэнэ “балай авч” байна. Хурандааг аль хэдийн ялуулчихаад байгаа. Үүнээс илүү зүйл өөрт нь хэрэггүй бололтой.

“Танд итгэж танай намд саналаа өгсөн иргэд таныг суудлаа орхиод  зугтсанд гомдолтой байна” гэхээр “Би үүнийг гомдол гэхээсээ илүү ажил хий, асуудал шийд, хариуцлага тооц, эхэлснээ дуусга гэсэн зэмлэл гэж хүлээн авч байгаа. Би ажлаа үргэлжлүүлнэ” гэж зүтгэх. Тийм зоргоороо. Гомдоосон бол ядаж “Уучлаарай” гэдэг биз дээ. Тэгсэн манай хурандаа “Мань чинь илүү томорно оо, хараарай, хүлээж байгаарай” л гэж байна. Тийм нэг ёс зүйгүй, ямар ч мэдрэмгүй, булчингаараа ярьдаг хэвээрээ...  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (124.158.97.36)
    Энэ нөхөр юмтай юмтай. Ийм хүнийг дэвшүүлдэг МАНгарууд бас юмтай.
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (64.119.27.79)
    Шизотой хүн Хагас галзуу хүнийг удирдлагадаа ажиллуулж байсан Монголын гутамшиг
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.38)
    Хурандаа хуураагүй. Тэр СХДт 3 н эмнэлэг барьжээ
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 6 цаг 52 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 6 цаг 52 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 6 цаг 54 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 6 цаг 55 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 6 цаг 56 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 6 цаг 57 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 6 цаг 58 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 6 цаг 59 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 7 цаг 0 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 7 цаг 1 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 7 цаг 2 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 8 цаг 38 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 8 цаг 58 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 9 цаг 8 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 9 цаг 13 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 9 цаг 19 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 9 цаг 23 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 12 цаг 59 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 13 цаг 3 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 13 цаг 3 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top