x

Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын чуулганы нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга цахимаар зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганы нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Ноён чуулганы дарга аа,

Хатагтай Гүйцэтгэх нарийн бичгийн дарга аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганы нээлтэд мэндчилгээ дэвшүүлэх завшаан тохиосонд баяртай байна.

Covid-19 цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэсэн бодлого боловсруулах, энэ чиглэлийн нийтлэг зорилтыг тодорхойлоход тус чуулган хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

Цар тахал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш түүхэнд хамгийн ноцтой нийгэм, эдийн засгийн хямралыг авчирлаа. Энэ хямрал хэзээ дуусаж, улс орнууд нийгэм, эдийн засгаа сэргээж, хүн төрөлхтөн “шинэ хэвийн нөхцөл”-д дасан зохицох нь тодорхойгүй хэвээр. Улс бүр хямралыг даван туулах алхмуудыг шат дараатай хийсээр байгаа ч хамтын хүчээр хямралыг даван туулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухлаар шаардагдаж байна.

Цар тахлын эсрэг вакцинжуулалт, иргэдээ дархлаажуулах явцыг хурдтай, үр дүнтэй хийх нь хэвийн амьдралд шилжих гол шийдэл юм. Вакцины тэгш хуваарилалт, хүртээмжтэй байдлыг хангах нь хямралыг хамтдаа даван туулах хамгийн үр дүнтэй гарц шүү. Хүн бүр аюулгүй болсон цагт л бүгд аюулгүй болно.

Ноён дарга аа,

Цар тахлын үеэр дийлэнх Засгийн газраас явуулж буй нийгмийн халамжийн бодлого эдийн засгийг сэргээхэд хүндрэл бэрхшээл болох нь тодорхой байна. Хямралыг амжилттай даван туулж, эдийн засгаа сэргээх явцыг хүн төвтэй хөгжлийн бодлоготой уялдуулж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх гаргалгааг “том зургаар” авч үзэх нь чухал юм.

Та бидний мэддэг эдийн засгийн тогтолцооны талаарх үзэл бодол, тэр дундаа өсөлтөд суурилсан эдийн засгийн тухай ойлголтыг өөрчлөхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Цаашид хөгжиж байгаа болон хөгжингүй улсын ялгаа улам холдож, өрийн хэмжээ улам нэмэгдэх төлөвтэй байна. Мөн тогтвортой хөгжил, тээврийн харилцаа, шударга нийгмийн тогтолцоо, хүртээмжтэй эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ зэрэг асуудлыг шийдвэрлэх нь удаашрах, саарах хандлагатай болж байна.

Иймээс олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний хөгжил, амьжиргааны стандартыг дээшлүүлэхэд чиглэсэн, мөн байгаль орчны тогтвортой байдлыг хангасан урт хугацааны нэгдмэл бодлого боловсруулах нь чухал болжээ. Энэхүү нэгдмэл бодлогыг бид өөрчлөлт хийх дохио, шинэ нөхцөл байдал руу хөтлөх боломж гэж үзэж, асуудлыг цогцоор авч үзэх, шийдвэрлэхэд түлхэц өгнө хэмээн хүлээж байна.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд дэд бүтэц, эрчим хүч, тээвэр нь хөгжлийн тулгуур асуудал юм. Тэр ч утгаараа Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээ, хуваарилалтыг шийдэх эрчим хүчний супер сүлжээ байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлээд байгаа. Сэргээгдэх эрчим хүчний баялаг ихтэй Зүүн хойд Азийн бүс нутагт энэхүү төслийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлээд зогсохгүй байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд Ази, Номхон далайг хамтын хүчээр дэлхийд тэргүүлэх хөгжилтэй, хямралыг даван гарах чадвартай болгон бүтээх үйл хэрэг бодитоор биелнэ гэдэгт итгэлтэй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Цар тахлын улмаас цахим хэлбэрээр болж буй энэ удаагийн чуулган нь “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хямралыг даван туулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй бөгөөд тус сэдвийн хүрээнд “Нийгмийн хамгааллын тогтолцоог өргөжүүлэх”; “Тогтвортой эдийн засгийг сэргээн босгоход хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”; “Харилцаа холбоог бэхжүүлж, нийлүүлэлтийн гинжин холбоог өргөжүүлэх”; “Байгаль орчны хамгааллыг сайжруулах” зэрэг үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эдгээр хэлэлцүүлгийн дараа Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийн талаар төлөөлөгчид дүгнэлт өгч, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хямралаас хэрхэн гарах арга зам, бодлогын асуудлаар зөвлөмж гаргана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 7 цаг 20 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 7 цаг 20 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 7 цаг 22 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 7 цаг 23 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 7 цаг 24 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 7 цаг 25 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 7 цаг 26 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 7 цаг 27 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 7 цаг 28 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 7 цаг 29 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 7 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 9 цаг 6 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 9 цаг 26 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 9 цаг 36 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 9 цаг 41 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 9 цаг 47 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 9 цаг 51 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 13 цаг 27 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 13 цаг 31 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 13 цаг 32 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top