x

Энэтхэгийн ард түмэнд сэтгэлийн дэм, тусламж өгөх асуудлаар ярилцлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өчигдөр бүлгийн гишүүдтэйгээ цахим уулзалт хийж, БНЭУ-д “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, онц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тус улсын ард түмэнд сэтгэлийн дэм өгч, туслалцаа үзүүлэх асуудлаар ярилцав.

Бүлгийн дарга Б.Саранчимэг уулзалтын эхэнд хэлэхдээ, БНЭУ нь манай улстай өнө эртний түүхэн уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд амжилттай хөгжиж байна. Монгол Улстай эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын салбарт өргөн хүрээний харилцаатай БНЭУ-ын тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэрээс эхлээд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж буй юм гээд “Ковид-19” цар тахлын халдварын эсрэг AstraZeneca вакцины буцалтгүй тусламжийг манай улсад хамгийн анх илгээснийг онцлов.

Парламентын бүлгийн гишүүд БНЭУ-ын ард түмэнд хүнд цаг мөчид нь туслах санаачилга ард иргэдийн дундаас болон УИХ, Засгийн газрын түвшинд өрнөж буйг тэмдэглээд, парламентын бүлэг энэ үйлст манлайлж оролцох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч Энэтхэгийн ард түмний хувьд нөхцөл байдал онц аюултай хэмжээнд хүрсэн учир Монголын ард түмнээс сэтгэлийн дэм болгож тодорхой хэлбэрээр дэмжлэг туслалцаа үзүүлэх нь зөв гэдэгт парламентын бүлгийн гишүүд санал нэгдсэн юм.

БНЭУ-ын ард түмэнд сэтгэлийн дэм өгч дэмжлэг үзүүлэх асуудлыг ямар хэлбэрээр хэрхэн зохион байгуулахыг Засгийн газартай санал солилцсоны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа бүлгийн дарга Б.Саранчимэг цахим уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр тус улсад “Ковид-19” вирусийн халдварын тоо өдөрт 350 гаруй мянга орчмоор нэмэгдэж, нас баралт маш өндөр түвшинд хүрснийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолсоор байна.

Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг нь 27 гишүүнтэй, хоёр улсын харилцааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 11 цаг 33 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 11 цаг 33 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 11 цаг 35 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 11 цаг 36 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 11 цаг 37 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 11 цаг 38 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 11 цаг 39 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 11 цаг 40 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 11 цаг 41 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 11 цаг 42 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 11 цаг 43 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 19 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 13 цаг 39 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 13 цаг 49 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 13 цаг 54 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 0 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 4 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 17 цаг 40 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 17 цаг 44 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 17 цаг 45 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top