x

УИХ-ын дарга “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар танилцуулав

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын ээлжит бус цахим уулзалтад оролцож үг хэлэв.

Цахим уулзалтад Ази, Номхон далайн бүс нутаг дахь Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, вирусийн төрлүүд, вакцины хүрэлцээ хангамж, эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. 

Энэ арга хэмжээ 2020 онд хоёр дахь удаагаа цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Форумын дараагийн чуулга уулзалтыг Монгол Улсын парламент зохион байгуулах юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, авч буй арга хэмжээ, вакцинжуулалт, УИХ-аас батлан хэрэгжүүлж буй Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, хуулийн биелэлтийг хянах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар товч мэдээлэл өгөв.

Тэрээр "Монгол Улс 5 төрлийн 1.450.640 тун вакцин татан авч, хүн амаа вакцинжуулах ажлыг 2021 оны Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн. Улсын хэмжээнд эхний тунд 678.2 мянга, давтан тунд 212.3 мянга, нийт 890.6 мянган хүнийг хамруулж, вакцинжуулаад байна. Энэ нь хамрагдвал зохих зорилтот бүлгийн нийт хүн амын 32.8 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах зорилттой ажиллаж байна" гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд цар тахлын эсрэг тэмцэлд даян дэлхийн эв нэгдлийг бэхжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгээ харилцан хуваалцах, олон талт хамтын ажиллагааг дэмжих, цар тахлын улмаас учирч буй хохирлыг барагдуулах, эдийн засгийг сэргээх талаар хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудын парламентын гишүүдэд хандан уриалав.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлсэн үгэндээ дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлаас сэргийлэх, хор хөнөөлийг багасгах, хэрхэн даван туулах зэрэг глобал асуудалд улс орнуудын парламентчдын анхаарлыг хандуулж, үүссэн болон ирээдүйд учруулж болох эрсдэлийн нөхцөл байдлыг хамтаараа үнэлэн цэгнэж байгаад талархаж байна. Цаашид дэлхий нийтийн хүчин чармайлтыг аюулт вирустэй тэмцэх үйл ажиллагаанд чиглүүлэх, бие биенээ дэмжих зорилготой ийм арга хэмжээг тогтмол зохион байгуулж, асуудлыг хамтаараа хэлэлцэн зөвөшилцөж байх нь чухал юм гэж онцлон тэмдэглэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 11 цаг 53 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 11 цаг 53 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 11 цаг 55 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 11 цаг 56 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 11 цаг 57 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 11 цаг 58 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 11 цаг 59 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 12 цаг 0 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 12 цаг 1 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 цаг 2 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 12 цаг 3 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 39 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 13 цаг 59 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 9 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 14 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 19 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 24 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 18 цаг 0 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 4 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 4 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top