x

Итали улсын парламентын гишүүдтэй цахим уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өчигдөр Бүгд Найрамдах Итали Улсын парламентын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга Алессандро Паганотой цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Италийн парламент дахь Итали-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахимаар уулзалт хийж, танилцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Итали Улс Европын Холбооны гишүүн орны хувьд "КОВАКС" хөтөлбөрт идэвхтэй оролцож, хөрөнгө оруулж байгаад талархаж, Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг дэмжих зорилгоор 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэв. Мөн Парламент хоорондын идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол, Италийн эдийн засаг болон нийгмийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх гол суурь болохыг онцлов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Италийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологид суурилсан эрүүл мэндийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын сонирхсон асуудлаар харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцсон юм. Эдгээр чиглэлд парламент, түүний дотор хоёр талын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлоод, цаашид илүү ойр дотно ажиллаж, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж нөөцийг ашиглаж, үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Өнгөрсөн оны сонгуулийн дүнд бүрэлдсэн УИХ-д Монгол-Италийн парламентын бүлэг 14 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сонгогдон ажиллаж байна. БНИУ-ын парламент дахь Итали-Монголын парламентын бүлэг 11 гишүүнтэй бөгөөд бүлгийн даргаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн Алессандро Пагано ажиллаж байна.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн, Ц.Сандаг-Очир, Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, БНИУ-ын парламент дахь Итали-Монголын парламентын бүлгийн гишүүд болон албаны хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 12 цаг 3 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 12 цаг 4 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 12 цаг 5 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 12 цаг 6 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 12 цаг 7 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 12 цаг 9 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 12 цаг 10 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 12 цаг 10 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 12 цаг 11 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 цаг 12 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 12 цаг 14 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 49 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 14 цаг 9 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 19 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 24 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 30 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 34 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 18 цаг 10 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 14 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 15 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top