x

Х.Баттулга: МАН-ыг тарааснаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойргоос ангижирна

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах нөхцөл хуулиар бүрэн бүрдсэнийг нотолж дахин мэдэгдэл хийлээ. 

Тэрээр "МАН-ын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүй байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаанд миний улс орныхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй.

Нэр дэвших дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.

Монгол улсын төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг өөрийн үндэстэн, төрийн төлөө хуулийн засаглалтай цэгц шударга нийгмийг зогсоохын төлөө ажиллах боломж хэмээн харж өргөсөн тангарагаа үл умартан үүргээ хэрэгжүүлж ирлээ.

Монгол улс өнөөдөр улстөр, нийгмийн болон оюун санааны гүн гүнзгий хямралд орсны гол буруутан нь МАН мөн. Ардчилсан шинэ хууль батлагдсанаас хойш 29 жилийн 21 жилд нь МАН дангаараа төрийн эрхийг барьж, төрийн байгууллагуудыг удирдсан. Үр дүнд нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал, эрүүл мэнд юм. МАН буруугаа бусад руу жихэх ямар ч эрх байхгүй.

МАН өнөөдөр тарах үндэслэлээ бүрэн хангасан. МАН-ын даргын зөвшөөрөлгүйгээр ҮАБЗ хуралдаж чадахаа больсон. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнэхээр удаа дараа ҮАБЗ-ын хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх нь өөрөө тэргүүлэн Монгол цэргийн холбоо гэх байгууллагыг байгуулж өөрийн намын бүтцээр аймаг, орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх засаг даргын болон төрийн байгууллагатай нэгтгэн зохион байгуулж байгаа нь цэрэгжсэн бүтэц үйл ажиллагаа болж буйг бүрэн нотолж байна. 

Монголчууд мөнх хөх тэнгэрийнхээ дээр улстөрийн намыг залах учиргүй. Монгол төрөө хамгаалах цаг иржээ.

МАН-ыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойрог, аалзны тор гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.9.46.222)
    Маш зоригтой зөв шийдвэр... Үндэсний эрх ашиг, ард түмний эрх ашиг эн тэргүүнд байх ёстой.
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 11 цаг 25 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 11 цаг 25 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 11 цаг 27 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 11 цаг 28 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 11 цаг 29 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 11 цаг 30 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 11 цаг 31 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 11 цаг 32 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 11 цаг 33 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 11 цаг 34 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 11 цаг 35 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 11 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 13 цаг 31 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 13 цаг 41 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 13 цаг 46 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 13 цаг 51 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 13 цаг 56 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 17 цаг 32 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 17 цаг 36 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 17 цаг 36 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top