x

Б.Баяраа: Да.Ганболд төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хувьдаа нэг ч төгрөг завшаагүй

Өнгөрөгч пүрэв гариг буюу 16-ны өдөр УДШ-эд Дубайн гэрээний хэргээр шүүгдэж буй Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын гомдлыг хэлэлцэхээр товлосон байсан ч тус шүүхийн байранд коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн шалтгаанаар шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүх хуралдаануудыг хойшлуулсан билээ.

Хэргийн явц, шүүгдэгчдийн нөхцөл байдлын талаар "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.

-Сүүлийн үед үзэл санааны хоригдлуудын нэгээр Да.Ганболдыг нэрлэсэн. Ямар учраас эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаад байгаа юм бэ?

-Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэх хэргээр иргэн Да.Ганболдыг эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Оюу толгой төсөл нь Монгол Улсад үр ашигтай мега төсөл гэх итгэл үнэмшлийн дагуу төр засгийн шийдвэрийг албан үүргийнхээ дагуу хэрэгжүүлсэний төлөө гэмт хэрэгтэн болоод байна.

-Гэхдээ ажил үүргээ биелүүлсний төлөө гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй юу?

-Ажил үүргээ биелүүлсэн хэнийг ч болов гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Гагцхүү албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулсан буюу нэг үгээр хэлбэл хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлэх зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хуулиар ял шийтгэдэг. Да.Ганболдын хувьд төр засгийн шийдвэрийг биелүүлэхдээ нэг ч төгрөг хувьдаа завшаагүй, хувийн сонирхлоо өчүүхэн төдий ч гүйцэлдүүлээгүй. Үүнийг нууцаар болон ил мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаад хувийн ямар нэгэн сэдэлт, санаа зорилго байгаагүйг тогтоосон.

-Улс төрийн хэрэгт буруутгагдсан албан тушаалтнуудаас оффшорт мөнгө нуусан, гадаадад байшин авсан, дансандаа их хэмжээний мөнгөтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэт асуудал хэвлэлээр их яригддаг?

-Да.Ганболдын тухайд хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн, хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлсэн гэх асуудал огт байдаггүй. Тэр ч утгаараа үл хөдлөх эд хөрөнгө, байшин, машин, хөрөнгө мөнгө завшсан гэх асуудлаар буруутгаагүй.

-Сүүлийн үед улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдийн хэргийг шийдвэрлэсэн мөрдөгч, прокурор, шүүгчдийг гэр бүлийн хамт олон улсад зорчих эрхийг хязгаарлах тухай их яригдах боллоо. Да.Ганболдыг хилсээр ялласан албан тушаалтнуудыг нэрлэчихэж болох уу?

-Тухайн хэргийг шийдвэрлсэн хууль шүүхийн байгууллагыг буруутгахаас илүүтэйгээр тэдэнд улс төрийн зорилгоор нөлөөлсөн шахалт, дарамт үзүүлсэн улс төрчдийг буруутгах нь илүү зөв болов уу. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тухайлсан албан тушаалтныг шууд буруутгах нь зохисгүй байх. Гэхдээ хөндлөнгийн нөлөөлөл шахалт дарамтад автаж хууль шүүхийн байгууллага хараат бусаар, хуулиа дээдлэж ажиллаагүй бол хариуцлагын асуудал яригдах нь гарцаагүй. Нэгэнт олон нийтийн анхаарлын төвд орсон тул цаг хугацаа үнэн мөнийг ил болгоно гэж боддог.

-Да.Ганболд ямар хугацаанд хоригдчихов? Биеийн байдал нь ямархуу байгаа вэ?

-Анхан шатны шүүхээр ял шийтгэснээс хойш өнөөдрийг хүртэл 10 сарын хугацаанд хоригдож байна. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч байгаа нь хүний эрхийн талаасаа зөвтгөх аргагүй. Мөн сүүлийн үед хорих ангиудад ковид 19 цар тахал гарч байгаа нь хоригдогч, тэдгээрийн гэр бүлийн хувьд сэтгэл санааны хүнд дарамт үүсгэж байна.

-Өмгөөлөгчийн хувьд энэ хэргийн талаар ямар байр суурьтай байдаг вэ? 

-Иргэн Д.Ганболдыг гэмт хэрэг хийгээгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс хилс хэрэгт ял шийтгүүлж хэлмэгдсэн талаар өөрийн байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр удаа дараа олон нийтэд илэрхийлж байсан. Энэ хэргийг шийдвэрлэхдээ илэрхий хууль зөрчсөн үйлдлийг хууль шүүхийн байгууллагаас олон удаа гаргаж байсан. Хэрэв Да.Ганболдыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаа 300 мянган төрийн албан хаагчдын хэнд ч ирээдүйд гэмт хэрэгт буруутгагдахгүй гэх хуулийн баталгаа байхгүй болно. Үнэхээр албан тушаалаа урвуулан ашигласан хэнд ч болов ял шийтгэл гарцаагүй байх нь хуулийн зарчим талаасаа ч олон нийтийн хүлээлт талаасаа ч зөв. Харин төр засгийн ажлыг итгэл үнэмшлийнхээ дагуу нэр төртэй гүйцэтгэсний эцэст хожим эрх баригч өөрчлөгдөх үед хийсэн ажил үүргээ гэмт хэрэг гэж яллуулах нь хууль ёс, шударга ёсонд яавч нийцэхгүй.

-Хэргийг шүүхээр шийдвэрлэх явц ямархуу шатандаа байна вэ?

-Иргэн Да.Ганболд болон өмгөөлөгчийн зүгээс хэргээ цагаатгуулах гомдлыг Улсын дээд шүүхэд гаргасан. Улсын дээд шүүх хэргийг бүх талаас бүрэн бодитой шийдвэрлэж өгнө гэсэн хүлээлттэй байгаа.

Ярилцсан Т.Шинэбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 7 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 10 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 16 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 20 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 24 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 29 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 38 мин Дэлхийн шинэ дэг 57 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 4 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top