x

У.Хүрэлсүх МАН-аас явах уу? МАН У.Хүрэлсүхээс явах уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, ҮДШ-д хүргүүлээд хоёр хонов. Тус намыг "Үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан үйл ажиллагаа явуулж, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн, улс төрийн намыг цэргийн болон цэрэгжсэн хэлбэрт шилжүүлсэн" гэдэг үндэслэлээр тараах захирамж гаргасан байдаг. Захирамж гарсан орой МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгчийн гаргасан уг захирамж нь "Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчиж байна" хэмээн үзэж, үүний эсрэг улс төрийн бүх намууд нэгдэж ажиллахыг уриалав. 

Гэвч улс төрийн бүх намуудаас ганц ХҮН үүнд нэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох асуудлыг УИХ-аас шаардаж ажиллахаа мэдэгджээ. Ингэхдээ, "Ерөнхийлөгчийн удаа дараагийн үйлдлүүдийг эрх баригчид хуулийн дагуу таслан зогсоохгүй нүд анин эвлэрч" байгаад МАН-ыг буруутгаж, "хуулийн дээгүүр алхаж, иргэдээ хагалан хуваах аливаа үйлдлийг ХҮН хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн билээ. Товчхондоо "Илүү чанга зодох байсан. Алаач, манайхаан" л гэж байгаа хэрэг.

Байгуулагдсан цагаасаа хойш /2011 он/ арав шахуу жил "гуравдагч хүчин" гэгдэж гудамжинд явсан ХҮНам арай гэж парламентад ганц суудал авмагцаа ах намын гутлыг өнгөлдөг алчуур болчихно чинээ хэн саналаа.

Сануулахад, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол цэргийн нэгдсэн холбоо" ТББ-ын анхдугаар хуралдааныг  Төрийн ордонд зохион байгуулж, өөрөө тэргүүнээр нь сонгогдож байв. Үүгээр зогсохгүй холбооны салбар зөвлөлүүдийг бүх аймагт байгуулж, аймаг, дүүргийн намын дарга болон Засаг дарга нарыг тухайн шатны Цэргийн нэгдсэн холбооны дарга, удирдлагаар томилсон билээ. Улс төрийн намыг цэрэгжүүлэх буюу цэрэгжсэн намыг байгуулах ажил ингэж эхэлсэн. 

Харамсалтай нь тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар амжилт хүсч, илгээлт явуулсан байдаг юм. Илгээлтийг нь тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд өөрийн биеэр очиж, уншиж өгч байв. Магадгүй тэр үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зам өнөөдөр энэ хүрээд зам салах тухай бодож амжаагүй байх л даа.

Улс төрийн намын тухай хуулийн 23.2-р зүйлд "... шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол УДШ намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-т заасан хугацаанд улсын бүртгэлээс хасна" гэсэн байна. Тэгэхээр МАН-ын тараах буюу татан буулгах үндэслэл нь бүр хоёр жилийн өмнө бий болчихсон байсан гэсэн үг. Мөн хуульд зааснаар улс төрийн нам нь "намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр" үйл ажиллагаагаа зогсоох ёстой.

Гэвч эрх барьж байгаа намын эрх барих дээд байгууллага сайн дураараа тарах шийдвэр гаргана гэж байхгүй. Тиймээс үүний хариуцлагыг МАН хүлээх үү, У.Хүрэлсүх хүлээх үү? гэдэг л өнөөдрийн ярих яриа. 

Нэг зүйлийг сануулахад, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Монгол Цэргийн Нэгдсэн холбоог анх байгуулахдаа цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлаар эвлэлдэн нэгдэж байгуулсан. Өдгөө эргээд харахад улс төрөөс шууд хамааралтай буюу МАН-ын дарга ахлаад явж байна. Дүрмийн дагуу Ерөнхий сайд удирдах ёстой" гэж хэлсэн. Мэргэжлийн цэргийнхэн лав У.Хүрэлсүхийн тоглоомд оролцохгүй гэдгээ хэлж эхэллээ. Мэдээж ард нь Ерөнхийлөгч бий.

Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Цэргийн нэгдсэн холбооноос холдуулах, эсвэл МАН-аас У.Хүрэлсүхийг холдуулах ёстой гэсэн үг. Мэдээж орон нутагт тус холбооны салбар зөвлөлийг удирдаж байгаа бүх шатны намын дарга нартай нь хамт зайлуулах ёстой. Тэгж улс төрийн намыг цэрэгжүүлсэн буюу цэрэгжсэн намын тухай яриа алга болно.

Тиймээс Ерөнхийлөгчийн захирамжаар МАН-ыг тарааж чадахгүй ч гэлээ МАН-аас У.Хүрэлсүхийг явуулах шалтгаан болж мэдэх юм...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.21.108.61)
    Тэр үеийн тэтгэвэрт гарсан байсан, Женко өөрийн сургуулийн захирал байсан хурандаа Ц.Тогоог ЦНХ-г зохион байгуулахаар Хүрэлсүхийн дэргэд ажиллуулсан. Угийн үе үеийн Ерөнхийлөгчийн нөөлгөнд явж генерал болсон ньТогоог хожим нь шаардлагатай үед ашиглахаар ЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллуулсан. Өнөөдөр цаг нь болж "шатрын" нүүдэлээ амжилттай хийж МАН-ыг самрах ажиллагаа явуулллаа.
    2021 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.190.189)
    мантарна
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.75.81)
    ХҮН нам МАН-ийн салбар нам юм байна. Баттулга ерөнхийлөгч илгээлт явуулах тэр үед аймаг бүрт монгол цэргийн нэгдсэн холбооны салбар зөвлөлийг МАН-ын аймгийн засаг дарга байгуулж удирдана гэж төсөөлөөгүй биз. Хүрэлсүх 2000.7.1 нд холбооны даргаа өглөө ч гэсэн Аймаг дүүрэг дэх намын дарга нар удирдсан салбар нь байсаар байх юм бол цэрэгжсэн байна гэдэг ойлголт хэвээрээ биш үү.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.26.84)
    Бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо өнөөдөр мэдэгдэл хийхдээ У.Хүрэлсүхийг 2020.7.01 нд холбооны ажлаа өгсөн гэж мэдэгдлээ. Гэлээ ч цэрэгжсэн нам нь хэвээрээ юу?
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.41.1)
    Хүрэлсүх намаа самраад Улсыг самраад байна Намаас энэ хүнииг явуулж намаа авраач
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Ш.Баярсайхан (203.91.115.55)
    хааа ха ха ёстой тэнэг мэдээлэл байна. Яагаад ийм тэнэг байна аа
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • g (64.119.18.166)
    https://www.facebook.com/100003248540784/posts/3866792236772356/?_rdc=1&_rdr
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 11 цаг 30 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 11 цаг 30 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 11 цаг 32 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 11 цаг 33 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 11 цаг 34 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 11 цаг 35 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 11 цаг 36 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 11 цаг 37 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 11 цаг 38 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 11 цаг 39 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 11 цаг 40 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 16 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 13 цаг 36 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 13 цаг 46 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 13 цаг 51 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 13 цаг 56 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 1 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 17 цаг 37 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 17 цаг 41 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 17 цаг 41 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top