x

Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцохыг ХҮНам УИХ-аас шаардана

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МАН-ыг тараах захирамж гаргаж, ҮДШ-д хүргүүлж буйгаа мэдэгдсэн билээ. Уг асуудлаар ХҮН /Хөдөлмөрийн Үндэсний Нам/ мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаж, Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна. 

1990 онд Улс төрийн намуудын тухай хуулийг баталснаар Монгол Улс хуучны эрх баригч нэг намын тогтолцоог халж, олон намын тогтолцоо бүрдэх, улс төрийн намууд шинээр байгуулагдах эрх зүйн үндсийг тавьсан. Тухайн үед 70 орчим жил төрийн эрхийг дангаар барьсан, улс даяар намын хатуу бүтэцтэй болж, төрийн байгууламжтай нэгдэж бэхжсэн коммунист намыг татан буулгаж, шинээр зохион байгуулаагүй нь Монгол Улсад олон намын тогтолцоо зохих ёсоор төлөвшихгүй байгаагийн үндсэн шалтгаан гэж бид үздэг. Мөн өнөөдөр ч Монгол Улсад олон намын тогтолцоо бүхий ардчилсан дэглэмийг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намыг татан буулгаж, эрүүл зөв хөрсөн дээр шинээр зохион байгуулахыг бид дэмжих бөгөөд Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) үүнд бэлэн байна.

Гагцхүү энэ үйл ажиллагааг 1992 онд монголын ард түмнээс даяар олноо зарлан тунхагласан Үндсэн хуульт ёсны хүрээнд, эрх зүйт төрийн зарчмыг чанд баримтлан, үндэсний зөвшилцлийн үндсэн дээр,  түүнчлэн Монгол Улсын Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх замаар ул суурьтай хэрэгжүүлэх учиртай. 

Гэтэл Монгол төрийн тэргүүн, монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх учиртай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг үгүйсгэсэн, Үндсэн хуулиа зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасанд бид туйлын харамсаж байна.

Бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлж, Монгол хүнээ ядуурлаас ангид, эрүүл чийрэг, ажилтай, орлоготой болгохын төлөө тууштай тэмцэх болно. Хуульт ёс, эрх зүйт төрийг уландаа гишгэж парламентын ардчилалд ноцтой аюул учруулж байгаа Ерөнхийлөгчийн удаа дараагийн үйлдлүүдийг эрх баригчид хуулийн дагуу таслан зогсоохгүй нүд анин эвлэрч, 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болох гэсэн өчүүхэн эрх ашгаа урьтал болгож байгааг буруушааж байна. Хуулийн дээгүүр алхаж, иргэдээ хагалан хуваах аливаа үйлдлийг ХҮН хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох асуудлыг УИХ-аас шаардаж ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна!

Хөдөлмөрийн Үндэсний Нам

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • ҮГҮЙ МӨӨН (203.91.115.39)
    БӨӨНӨӨРӨӨ МАСК ЗҮҮХГҮЙ ЮУ БОЛООД БАЙНАА. НААД ДОРЖХАНДЫН ЧИНЬ ШҮЛС ХАВЬ ОЙРОО БУДААД БҮҮСЛАА. САВААГҮЙ НОХОД САРАНД ХҮЦАНА ГЭЖ ХОРИО ЦЭЭР БАЙХГҮЙ БОЛСОН ЮМ УУ??? ТИЙМ БОЛ АРД ТҮМЭН ХОРИО ЦЭЭР ГЭЖ ДАРАМТАНД БАЙХ ХЭРЭГГҮЙ БИЗ ДУУ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.84)
    Аль нэг улс төрийн хүчин ард иргэдийн амьдрал муудаж байхад дугардагүй мөртөлөө өөрсдийн хамсаатангууд ямар нэг хүнд байдалд орход дцу нэгтэй хөдөлдөг наад тэнэг зангаа тат та нарын нам ч ард түмэнд хэрэгүй шаардлага гарвал басал татан буулгах болно анх нам байгуулахдаа улс орон ард иргэдийн эрх ашгийг хамгаалан гэчихээд өөрсдийнхээ өмхий бөгсийг хамгаалж төсвийн мөнгө идэхээс өөр зүйл хийдэгүй энэ олон нам нэртэй хулгайч бүлгэмүүдийг бүгдийг татан буулгах хэрэгтэй та нар үгээ олж мөөр ард иргэдтйн амьдрал ямар байна намын эрх ашигаа нэгт тавидагаа боль
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Mgl uls (172.58.141.216)
    Undsen huulia dagaj murduh erinhiilugch zurchij baigaa ni mongoliig huulgui tur zadaggui bolgollo erinhiilugch iig ogtsoruulj turuu tuhnuulj Undsen huulia deedeldeg boloyo
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Иргэн (139.5.216.243)
    ХҮН л хэлсэн болохоос яг зөв шдээ. Жээнк улсаа бодож хийсэн алхам биш сонгуулийн өмнөх нүүдэл, шахаа, тохиролцооны зорилгоор, бүр болохгүй бол эмх замбараагүй байдал ч үүсгэхээр л хийж байгаа асуудал. Түүнээс хуулиа өөрчлөөд, намуудыг гишүүнчлэлгүй болгоод өмч хөрөнгийг нь хориод явуулж болно
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Би (64.119.18.223)
    Хүн нам аа УИХ -с өөр шаардах юм алга уу . УИХ танай намын шаардлагыг хэлэлцвэлбусад юмыг тоодоггүй юм чинь үнэхээр харамсалтай даа
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.90.66)
    Юуны чинь хүн нам.Энэ дүлзэн доржханд намынхаа тамгыг ч хууль бусаар авсан гээд намын нөхөд нь мэдэгдэл хийгээд бсан да.дугуйгаа олсон хөгийн гонгинуур.
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
    • Маскаа зүүцгээж,хүн хоорондын зайгаа барьцгаагаасай,халдвар тээгчид
      2021 оны 04 сарын 20
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 11 цаг 38 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 11 цаг 38 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 11 цаг 40 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 11 цаг 41 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 11 цаг 42 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 11 цаг 43 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 11 цаг 44 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 11 цаг 45 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 11 цаг 46 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 11 цаг 47 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 11 цаг 48 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 24 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 13 цаг 44 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 13 цаг 54 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 13 цаг 59 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 5 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 9 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 17 цаг 45 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 17 цаг 49 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 17 цаг 50 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top