x

С.Зоригийн хүсэл ба гэр бүлийн сонирхол

Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр. Хэрэв тэр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 59 насны ойн баяраа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж суух байв.

Гэвч түүнийг бусдын гарт хэрцгийгээр алагдсанаас хойш 23 жил өнгөрч. Мөн аллагын гэм буруутнуудыг шүүхээр яллаад таван жил улирчээ.

Гэвч өчигдөр буюу 19-ны орой түүний ах С.Баяраа, дүү С.Оюун нар нэгэн цочир мэдэгдлийг  хийв. Тэд “Хэргийг одоо болтол шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй. Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд харамсаж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хуулийн байгууллагаас явуулсан ажиллагаа болон гурван шатны шүүхийн шийдвэрийг зүгээр л "цагаан цаас" хэмээн зарлалаа. Ингээд зогсохгүй хэргийн холбогдогчдыг “хилсээр шийтгэсэн” хэмээн нь санаанд багтамгүй зүйл болов. Тэгвэл жинхэнэ хэрэгтнүүд хаана байсан бэ?

Мөн тэд хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг хаалттай явуулсныг анхнаас нь эсэргүүцэж, энэ үндэслэлээр шүүх хурлуудад зөвхөн өмгөөлөгчөө оролцуулсан, өөрсдөө оролцоогүй гэдгээ ч бас дурьдсан байна.

Харин хэрэгт хяналт тавьж байсан прокурорын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагад дурьдсанаар уг гэмт хэргийг зүйлчлэлийг өөрчилж, төр нийгмийн зүтгэлтний амь насанд халдсан бус, хүнийг санаатай алсан гэмт хэргээр зүйлчилснээс хойш хохирогчийн ар гэрийнхэн ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахаа больсон байдаг. Шүүх хуралд оролцоогүй нь ч бас үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл уг аллагын хэргийг “төр нийгмийн зүтгэлтний амь насанд халсан” буюу түүний улс төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулж амь насанд нь халдсан гэж зүйлчлэх нь хохирогчийн ар гэрийнхэнд ашигтай байсан гэсэн үг. Харин “хүний амийг санаатай бүрэлгэсэн” буюу жирийн хүн амины хэрэг болоод хувирчихаар тэдэнд ач холбогдолгүй болсон бололтой.

Гэвч харамсалтай нь гэмт хэргийг зүйлчлэхдээ хохирогчийн албан тушаал, зэрэг дэвийн байдлаас шалтгаалж биш, гэмт хэргийн сэдэл шалтгаантай нь холбоотойгоор зүйлчилдэг хуультай. Тиймээс хэргийг мөрдөн шалгах явцад С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг улс төрийн сэдэл шалтгаантай бус, ахуйн сэдэлтэй хүн амины хэрэг гэж үзсэн. Мэдээж баримт нотолгоо байгаад ингэсэн байх. /хэргийн материалыг нууцаас гаргаж, нээлттэй сонсгол хийсний дараа тодорхой болно/ Үүнд л хохирогчийн ар гэрийн гомдолтой үлдсэн бололтой. Ямартай ч захиалагчийн хэрэг дээр сэжигтнээр татагдаад байсан Д.Булгантай адил хэргийн холбогдогч нартай уулзсан, холбоо тогтоосон тухай мэдээлэл бол гараагүй. 

Хэдийгээр С.Зориг алагдаад 23 жил өнгөрсөн ч түүний хэлсэн нэг үг монголчуудын зүрх сэтгэлд хадаатай үлдсэн. Тэр бол “Эрх ашгийн эрэмбэ дараагаа зөв тогтооё оо. Эхлээд улс орны эрх ашиг, дараа нь нам, эвслийн эрх ашиг, хамгийн сүүлд таны, миний хувийн эрх ашиг байх юм шүү” гэдэг үг. Харин түүний гэр бүлийнхэн аль эрх ашгийн үүднээс хуулийн байгууллагуудын хорь шахам жилийн ажиллагаа, гурван шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд байна вэ? гэдэг эргэлзээтэй.

Бас С.Зоригийн аллагын хэргийг илрүүлсэн, гэмт этгээдүүдийг шүүхээр шийтгэсэн нь тэдний гэр бүлийнхэнд ямар хохирол авчирсан бэ? гэдэг асуулт.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.178.66)
    Тэгвэл энэ 2 мэдэж байгаа юм бишүү би монголын хууль хяналт арай ингэтлээ дампуурсан гэж бодохгүй л байсан энэ 2г суллах болсон шалгаан нь бол захиалагчаа зарлана гэсэн байх тэгээд Нямдорж мэтийн нөхдүүд тэр ахыг нь эргэж тойроод гүйгээд байсан байх
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.121.137)
    Энэ хэргийг хийсэн гээд бгаа хүмүүс хэлмэгдсэн биш, яалт ч үгүй холбоотой хүмүүс дээ. Хэрэг гарсны дараа сонин хэвлэлээр эрэн сурвалжлагдаж бсан зургыг одоо ч сайн санаж бна. Яалт ч үгүй энэ эд нар мөндөө. Ийм адилхан дүр төрхтэй хүнийг олсон байлаа гэхэд, тэд нар нь хоорондоо холбоотой бна гэж бхгүй. Хохирогчдын гэр бүлийнхэн ямар учраас ингээд бгаа юм бол, нэг л учир бнада
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 11 цаг 27 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 11 цаг 28 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 11 цаг 29 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 11 цаг 30 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 11 цаг 31 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 11 цаг 33 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 11 цаг 34 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 11 цаг 34 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 11 цаг 35 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 11 цаг 36 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 11 цаг 37 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 13 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 13 цаг 33 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 13 цаг 43 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 13 цаг 48 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 13 цаг 54 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 13 цаг 58 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 17 цаг 34 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 17 цаг 38 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 17 цаг 39 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top