x

М.Тулгат: Ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудлыг хуульд тусгах талаар АН ажиллаж байгаа

Ардчилсан Намаас долоо хоног бүр хүргэдэг 4/11 мэдээллийн цагт тус намын дарга М.Тулгат, намын генсек Ч.Өнөрбаяр нар хүний эрхийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг зогсоох #МeToo хөдөлгөөний талаарх байр сууриа илэрхийллээ. 

Ардчилсан намын дарга М.Тулгат "Сүүлийн үед хүчирхийллийн эсрэг МeToo хөдөлгөөн нийгэм даяар өрнөж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүн холбогдсон асуудал бий. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутан гэж үзэж болохгүй гэсэн байр суурь дээр АН зогсоно. Гэхдээ хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. УИХ-ын гишүүн ч бай хэн ч гэсэн хууль шүүхээр шалгуулж гэм буруугаа тогтоолгох хэрэгтэй. Хуулийн байгууллага ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр үнэн зөвийг тогтооно гэдэгт найдаж байна.

Ардчилсан Нам хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ажиллаж ирсэн. Жишээлбэл, 2015 онд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн 12.4-д ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудалд эрүүгийн хариуцлага тооцох заалт хуульд оруулж байсан. Гэтэл 2017 онд МАН сонгуулиар ялсаны дараа энэ заалтыг хассан.

Тиймээс өнөөдөр бэлгийн дарамт үзүүлж буй этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээхгүй, зөрчлийн хариуцлага хүлээдэг. Ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудлыг хуульд тусгах талаар АН ажиллаж байгаа. Манай улсад хохирогч өөрөө хохироод үлдэх тохиолдол байна. Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 79.6 хувь нь ажлын байран дахь бэлгийн дарамтыг ноцтойгоор мэдэрдэг гэж хариулсан. Үүнд бид маш их эмзэглэж байна" гэлээ.

Харин Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өнөөдөр УИХ-ын гишүүд гэмт хэрэгт шалгагдаад, нийтийн зүгээс хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа тохиолдолд иргэний хувьд шалгагдах ёстой. Заавал Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийн түдгэлзүүлэх асуудал тавьдаг байх шаардлагагүй баймаар байгаа юм. Хуулийн байгууллагаар чирүүлээд, гулдчуулаад шалгуулдаг байх ёсгүй.

Гэм буруугүй бол УИХ-ын гишүүд яагаад өөрсдөө бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулаад ороод ирж болохгүй гэж. Бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэдэг нь өнөөдөр УИХ-ын ажлаасаа болино гэсэн үг биш шүү дээ. Халдашгүй байдлаасаа түдгэлзээд бүрэн шалгуулчаад, үнэхээр гэм буруугүй байвал буцаад ажилдаа орох боломж нь байна. Энэ соёл руу яагаад явж болохгүй байгаа юм бэ.

Өмнө ч АН улстөрийн өндөр албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн төслийг өргөн барьж байсан. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг АН өргөн барьж байсан. Мэдээж сайжруулах зүйлүүд байгаа. Цаашид хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлээс ангид байх тал дээр АН байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Бид болж байсан үйл явдлууд дээр таг дуугүй явж ирсэн алдаа бий. Энэ алдааг цаашид давтаж болохгүй гэж харж байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 2 цаг 7 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 2 цаг 17 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 2 цаг 19 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 2 цаг 23 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 2 цаг 28 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 2 цаг 34 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 2 цаг 42 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 7 цаг 41 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 7 цаг 48 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 8 цаг 6 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 8 цаг 7 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 8 цаг 10 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 8 цаг 12 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 8 цаг 14 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 8 цаг 16 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 8 цаг 17 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 8 цаг 17 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 8 цаг 18 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 8 цаг 20 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top