x

Шадар сайдын шахаасаар томилогдсон МҮОНРТ-ийн шинэ захирал өрөө төлж эхэллээ

МҮОНРТ-ийн захирлаар томилогдсоноосоо хойш ердөө сарын дараа ажлаа хүлээлгэж өгсөн Н.Дэмбэрэл тус байгууллагыг тамгыг хамгийн богино хугацаанд барьсан хүнээр тодорсон билээ. Түүний дараа МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон сэтгүүлч А.Бүрэнбаатар ч гэсэн өөр нэгэн "номинацид" нэрээ үлдээхүйц содон нэгэн бололтой.

А.Бүрэнбаатарын хувьд Өвөрхангайн фракцид багтдаг, Шадар сайд С.Амарсайханы нэр нөлөөгөөр МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон тухай улс төрийн хүрээнийхэн болон тус байгууллагын уран бүтээлчид ярьдаг. Шинэ захирал ч гэсэн "дүрмийн дагуу" ивээн тэтгэгчдээ өрөө төлж эхэлсэн бололтой. Бүр тодорхой хэлбэл, Шадар сайдын эхнэр, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоог тус байгууллагын дэд захирлаар ажиллуулахаар захирлуудын зөвлөлд нэрийг оруулсан юм байна. 

Ч.Ичинхорлоогийн хувьд МҮТВ-д 20 гаруй жил ажилласан, телевизийн нүүр царай болсон нэвтрүүлэгчийн хувьд удирдлагын багт багтах ёсгүй гэх шалтгаан байхгүй ч яг өнөөдрийн нөхцөлд төрийн өндөр албан тушаал хашиж буй нөхрөө дөрөөлж албан тушаалд очих нь жаахан ёс зүйгүй л харагдана. Тэр тусмаа хэдхэн хоногийн өмнө болсон нэг явдал гэр бүлийн хоёрын нэрийг хоёуланг нь доош нь татаж байгаа энэ үед.

Бүр тодорхой хэлбэл, Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайханы эхнэр, нэвтрүүлэгч бүсгүй ХӨСҮТ-ийн улаан бүсэд нэвтэрч, коронавирусын халдвараар тус эмнэлэгт эмчлүүлж байгаа аав, ээждээ эргэлт өгсний дараа тусгаарлалтанд орохоос татгалзаж, эмч ажилчдын шаардлагыг эсэргүүцэж, халдвар хамгааллын дэглэмийг зөрчин шууд гарч явсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, нийгмийн зүгээс багагүй бухимдал үүсгэсэн.

Мэдээлэл цацагдсаны дараа Шадар сайд С.Амарсайхан мисс эхнэрийнхээ өмнөөс тайлбар хэлж, уучлал гуйсан авч нэвтрүүлэгч бүсгүй өнөөдрийг хүртэл өөрийн биеэр гарч ирээгүй. 

Иргэд, олон нийтийн нэвтрүүлэгч бүсгүйн энэ үйлдлийг улстөрчийн гэр бүлийн хувьд ч, УОК-ийн даргын эхнэрийн хувьд ч ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж, ядаж үзэгчдээсээ уучлал гуйх, тодорхой хугацаанд эфирт гарахгүй байхыг шаардсан авч хариуд нь Үндэсний телевизийн сэтгүүлч, ажилтнуудыг дайчлан өөрийгөө өмгөөлж хамгаалсан баахан сэтгэгдэл, пост бичүүлээд өнгөрсөн байдаг. 

Тийм учраас хэрвээ захирлуудын зөвлөл Ерөнхий захирлынхаа саналыг сайшаан Ч.Ичинхорлоог дэд захирлаар томилсон тохиолдолд өмнө болсон явдлаас болж нэр хүнд нь навс унаад буй байгууллагын нэр хүнд улам л уруудах нь тодорхой. 

Өөр бас нэг цочирдмоор мэдээлэл гэвэл ажлаа аваад сар гаруй болж буй Ерөнхий захирал өөрийнхөө ажлын өрөөнд бөөгийн засал хийлгээд зогссонгүй заслын идээг ажилчдынхаа хоолонд хийх гээд бүтэлгүйтжээ. Аз бол байгууллагын тогооч нар Ерөнхий захирлын өгсөн бурмыг ажилчдын хоолонд хийхээс татгалзаж, тогоо шанагаа шидлэн эсэргүүцэж зогсоосон ч үүнээс болоод МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилчид нь хэдэн өдрөөр хоолны газраараа үйлчлүүлээгүй... 

Гэх мэтчилэн ажлаа аваад удаагүй байгаа шинэ захирлыг тойрсон дуулиан шуугиан тасрахгүй, сониуч нэгнийг уйдаахгүй бололтой. Уйдаахгүйгээс гадна ухамсарлах ёстой нэг зүйл бол МҮОНРТ нэг хүний өмч биш. Монгол Улсын нийт иргэдийн төлсөн татвар, төсвийн хөрөнгөөр санхүүждэг олон нийтийн өмчит байгууллага. Бусдыг нь мэдэхгүй ч нэг зүйл тодорхой. Энэ байгууллагыг удирдаж байгаа хүн амин хувийнхаа аваа өгөөг албан тушаалаараа төлөх, мухар сүсгээр ажлаа явуулах хэмжээний ёс зүйтэй, боловсролтой байж бол болохгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (192.82.91.241)
    Ичинхорлоо ДАРГА НАРЫН ӨВӨР ДАМЖИН ХҮҮХЭН ГЭЭ БИЗДЭЭ ЮУГААР НЬ ГАЙХУУЛДАГ ЮМ. ГАДААДАД ДАРГА НАР АВЧ ЯВДАГ ГЭСЭН
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Иргэн (192.82.91.241)
    БҮГДИЙГ БУУДАХ ХЭРЭГТЭЙ
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (192.82.82.217)
    Ene humuus hiih yum oldhgui bgn bhda kartinnaar zuger suuj chadhggui bgn bnldaaa
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.89.248)
    Самарсайхан бүүр улаан цагаандаа гарсан хүйтэн царайт шүү. НОК дарга байхдаа ганц амьсгалын аппарат аваагүй новш шүү дээ. АвгаЙ амилсан шулам болжээ.
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.108.176)
    Ихо шиг нөхдүүд уучлалт гуйгаад ТВ эфирээс үүрд зайлах ёстой шүү
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Үзэгч, Сонсогч (202.9.47.8)
    Монголын Телевиз, Радио гэх хоёр хоцрогдож үжирсэн газар нь: Монголын олон нийтийг шинжлэх ухааны мэдлэг, шинэ соргог дэвшилтэт технологийн мэдээ зэргээр соён гэгээрүүлж, хөгжил дэвшилд уриалан дуудаж байх үндсэн үүргээ умартан, улиг домог болсон элэр балар, бурангуй үеийн булай төвөд ламын шашны элдэв хоосон уншлага, бөө, зурхай гэх мэт хог ургамал болсон шаар шавхруугаар ард олны тархийг угааж, мухар сүсгийн жорлонд живүүлж, улс орны хөгжлийг чангааж байдаг нь гэмт хэрэг шүү! ҮҮНИЙГЭЭ БОЛИОРОЙ!!!
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.27.174)
    Ажил хийж чадах хүн бол элдвээр оролдоод яах вэ? Бүү саад бол!
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 11 цаг 48 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 11 цаг 48 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 11 цаг 50 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 11 цаг 51 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 11 цаг 52 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 11 цаг 54 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 11 цаг 55 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 11 цаг 55 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 11 цаг 56 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 11 цаг 57 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 11 цаг 58 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 34 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 13 цаг 54 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 4 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 9 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 15 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 19 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 17 цаг 55 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 17 цаг 59 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 0 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top