x

"Хулганын хавханд үнэгүй бяслаг байдаггүй" хэмээсэн иргэн бүрийн 300 мянга

Иргэдийн гар дээр өгсөн 300 мянга гурав хоногийн дотор дуусч, залгаад вакцины эрэл хайгуул эхэллээ. Хөл хорио эхлэхтэй зэрэгцэн /2021.04.09-ний орой/ зарласан "Вакцинжуулалтыг зогсоолоо" гэдэг үг цэлмэг тэнгэрээс цахилгаан цахихтай адилхан болсон биз ээ. Тэгээд тэрийгээ хэрхэх яахыг нь харж, тестелж байгаад хоёр хоногийн дараа "Зөвхөн 60-аас дээш насныхныг вакцинжуулна"...  Хулганы хавханд хэзээ ч үнэгүй бяслаг байдаггүй юмаа гэж эс хэллүү. 

Уг нь бол вакцинаар тасалж байгаад нийтээр нь алах гээд байгаа ч юм биш байх л даа. Зүгээр л вакцин нь байхгүй. Хийгээд өгье гэсэн ч байхгүй. Нөгөө Хүрэлсүхийн Засгийн газрын үед хандивлагчдаас гуйгаад, нуугаад л жил тойрон явсан 50 сая долларын санхүүжилт чинь /өөрсдөө болохоор таван их наядаар тансаглачихсан/ дөнгөж хоёр сарын өмнө л Дэлхийн банкнаас батлагдсан шүү дээ. "Бид л оролцохгүй бол аргагүй энэ улс сүйрэх юм байна" гэсний үндсэн дээр энэ мөнгийг манайд өгсөн байх.

Тэрнээс бусад бүх вакцинууд хандиваар буюу гуйлгаар орж ирж байгаа. Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг гэдэг болохоор нөгөө хүн алга тэнийх хүртэл бид бөхийсөөр л байх болно. Ядаж байхад бөхөлзөн барин жаахан юм салгангуутаа буруу хараад мартчихна аа, нөгөөдүүл чинь. "Монголын Гадаад хэргийн яам вакцинаа хүлээж авчихаад хандивлагч орнуудын нэрийг дурьдсангүй" гээд Европын холбоо бөөн гомдол болоо биз дээ. 

Шадар сайдын /УОК-ийн дарга/ хэвлэлийн төлөөлөгч энэ тухай "Коронавирусийн эсрэг вакцины татан авалт дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн нэмэгдэнэ. Халдварын тархалт нэмэгдэж өдөрт 600-800 орчим бүртгэгдэж байгаа нь том эрсдэл. Халдварын тархалт буурсны дараа дархлаажуулалт хийгдээд явах боломжтой" гэж. 

Өөрөөр хэлбэл, "вакцин байхгүй, байсан ч хийхгүй. Тийм болохоор дуугай гэртээ дүмбийгээд хөл хориогоо дуусга. Эхлээд вакцин нь ирээтхэг. Тэрний дараа бас юу ч болоо билээ" л гэж байна. Ямар ч хамаагүй аргаар цаг цаг хожих л гэсэн санаа байх л даа. Хүнээр бол "Вакцины хоёр дахь тунгаа эхлэхгүй бол эхний хийлгэсэн вакцин маань үр дүнгүй шатах гээд байна. Вакцинаа хангалттай татаж авсны дараа эхний тунгаа үргэлжлүүлье" гэсэн үг байх. Тэрийгээ даанч аягүй муухай ойлгомжгүй, морзын дохио шиг хэлээр дамжуулдаг. 

Дээр нь Ерөнхий сайд, Шадар сайд хоёр нь хоёр тийшээ суучихсан юм дагуу. Коронавирустай үнэхээр тэмцэх гэж байгаа бол Ерөнхий сайд нь удирдлагыг гартаа ав аа. УОК, НОК гэсэн байнгын үйл ажиллагаагүй, доороо бүтэцгүй нэгжээр удирдуулаад коронавирусыг ялна гэж байхгүй шүү гээд мэргэжлийн зарим хүмүүс бүр эхнээс нь л хэлээд байсан. Ядаж л ЭМЯ нэг шийдвэр гаргаад, тэрийгээ УОК-оор оруулаад, тэр нь цаашаа Засгийн газрын хуралдаан дээр танилцуулагдсаны дараа батлагддаг тийм балай завхарсан, цаг хугацаа, хүч нөөц барсан ажил байж болохгүй шүү дээ.

Даанч манай Ерөнхий сайд нарын нэг нь ч үүнийг сонсоогүй. Одоо тэгээд Онцгой комисс, Засгийн газар хоёр нь өөд өөдөөсөө духаараа хараад суучихсан юм шиг л ойлгогдож байна. Ерөнхий сайд нь мөнгө тараагаал, Шадар сайд нь вакцинаа таслаал...

Тэгээд хэрвээ вакцин тасалдсан нь С.Амарсайхантай холбоотой юм бол түүнийгээ зүгээр л зайлуулчих л даа. Тэрийгээ заавал өөр хүмүүсээр батлуулж, хогийн тантан болгох гээд хүлээгээд суух шаардлага юу байна?

Б.ЗАЯА   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 11 цаг 59 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 12 цаг 0 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 12 цаг 1 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 12 цаг 3 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 12 цаг 4 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 12 цаг 5 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 12 цаг 6 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 12 цаг 6 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 12 цаг 8 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 цаг 8 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 12 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 45 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 14 цаг 5 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 15 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 20 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 26 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 31 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 18 цаг 6 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 10 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 11 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top