x

Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-ыг хагалан бутаргасан гэж буруутгав

Үзэл санааны хоригдолд тооцох, Ерөнхийлөгчийг буруутгах тогтоол гарлаа.  

Ардчилсан намын XI ээлжит бус цахим хурал өчигдөр буюу Дөрөвдугаар сарын 07-нд болж 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй төлөөлөгчид оролцож, АН-ын даргаар Майнбаярыг Тулгатыг батламжиллаа.

Хурлаас хоёр тогтоол гарсан бөгөөд үзэл санааны хоригдлоор тооцох, Ерөнхийлөгчийг буруушаах тухай тогтоолыг хурлын төлөөлөгч, гишүүд дэмжсэн байна.

Энэхүү тогтоол нь Ардчилсан намын үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5.12.4.11 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд монгол улсын тусгаар тогтнолыг эдийн засаг, улс төрийн хувьд баталгаажуулах гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан Ардчилсан намын дарга асан М.Энхсайхан, Да.Ганболд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Эрдэнэбат, Б.Болор, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн үзэл санааны хоригдол болгосон явдлыг Их хурлын төлөөлөгчид гадны гар хөл оролцсон хэлмэгдүүлэлт гэж үзсэн байна.

Эдгээр нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдолын жагсаалтад оруулах цаашид улс төрийн хэлмэгдүүлэлтийг давтуулахгүйн үүднээс эрх мэдэлтний захиалгаар хэлмэгдүүлсэн АТГ-ын мөрдөгчид, нэр бүхий прокурорууд, нөлөөнд авсан шүүгчид болон тэдний гэр бүлийг АНУ болон Европын холбооны улсуудад нэвтрүүлэхгүй байх хувийн хориг тавиулах арга хэмжээг ажил хэрэг болохыг Ардчилсан намын удирдлагад даалгасан байна.

Мөн дараагийн тогтоолд Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь АН-ын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцон, хагалган бутаргаж Ерөнхийлөгчийн сонгууль тулаад байгаа үед МАН-нд үйлчилж байгааг их хурлын төлөөлөгчид буруушааж байна.

Энэхүү бусармаг үйлдэл нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар АН-ын ялагдуулсан гашуун үр дүнг давтах вий гэж Их хурлын гишүүд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү хоёр тогтоолыг АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар 4:11 уулзалтаар дамжуулж олон нийтэд мэдээлсэн юм.

Мөн маргааш нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдолын жагсаалтад оруулах талаар Аmnesty International-тай уулзалт зохион байгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Мандухай (66.181.161.54)
    Ерөнхийлөгчөөс өмнө төрд өөрсдөө бантан хутгаж байсанаа мэдэхгүй байгаа юм уу?Энэ бол худлаа сонгууль дөхсөнтэй холботой хар мэдээлэл .
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    Угаасаа л эв түнжингүй нам ш дээ, үргэлж л асуудлаар дүүрэн байдаг.Нэгдэж ч чаддаггүй
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Иргэн (66.181.161.65)
    ХУВАЛЗ С.ЭРДЭНЭ АН'-аар тоглох эрхгүй шүү... С.ЭРДЭНИЙГ дагаж салбаганасан олигархиуд больж үз дээ... Та нар бол С.ЭРДЭНЭТЭЙГЭЭ хамт төрөөс хулгайлсан ичих нүүргүй хулгайчууд биз дээ...
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • АН -ын олон мянган гишүүд дэмжигчд БИД (103.26.194.100)
    АН-ыг шалбаагт унагаж, мянга мянган гишүүд дэмжигчдийг нэгтгэхээсээ БУТАРГАСАН хүн бол МАН-д урвасан ХУВАЛЗ С.ЭРДЭНЭ гэдгийг монгол түмэн бүгд мэднэ. БҮҮ АНДУУРЧ толгойгоо эргүүтүүлж, С.ЭРДЭНИЙ БУЗАР үйлдлийг бусдад чихэх гэж голоо харуулаад яахав.. Үнэн ударгүй ялах болно...
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
    • Энэ МАН-д урвасан С.Эрдэнэ - зохиомол жүжгээ хэзээ БОЛИОХ БОЛ.
      Zochin
      2021 оны 04 сарын 08
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 11 цаг 59 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 12 цаг 0 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 12 цаг 1 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 12 цаг 3 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 12 цаг 4 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 12 цаг 5 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 12 цаг 6 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 12 цаг 6 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 12 цаг 8 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 цаг 8 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 12 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 45 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 14 цаг 5 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 15 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 20 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 26 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 31 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 18 цаг 6 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 10 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 11 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top