x

АН-ын залуус С.Зоригийн нэрийг худалдаж идэхийг хүсвэл эхлээд Ц.Нямдоржийг улс төрөөс зайлуул

Өөрийгаа АН-ын дарга гэж нэрлэсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өчигдөр нэгэн цочир мэдэгдлийг хийв. АН байгуулагдсан өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнгөө тэр нөхөр "Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнах" санаачилга гаргав. Иргэдийн саналыг цуглуулан Ерөнхийлөгчид өргөн барих гэнэ. Хэрэв Х.Баттулга нь өөрт ашигтай гэж үзвэл иргэдийн санал байсан байгаагүй олгочих байх л даа.

Гэвч энд нэг муухай, увайгүй зүйл байна. Учир нь С.Зоригийн аллагын хэрэг одоо хэр нь бүрэн илрээгүй байгаа. Хэргийн гүйцэтгэгч буюу аллага үйлдсэн этгээдийг барьж шоронд хийсэн боловч хэргийн захиалагчийг илрүүлээгүй байгаа байгаа. Тэр байтугай хэргийг илрүүлэх үүрэгтэй Хууль зүйн сайд, Ерөнхий сайд нар шоронд хоригдож байгаа хэргийг гүйцэтгэгч нарыг суллахыг шаардан улс төрийн элдэв акциуд хийх болсон. Хэрвээ тэднийг шоронгоос суллаж гэмээн хэргийн захиалагчийн ул мөрийг баллахын тулд өөрсдийг нь үгүй хийж ч мэдэхээр нөхцөл байдал бий болоод байгаа. 

Ийм байхад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үгүй болоод 23 жил болсон хүний нэрийг худалдаж идэхээр гэнэт шийдсэн нь хэтэрхий увайгүй үйлдэл болов. Хэн нэгнийг худалдаж идэхийн тулд ядаж өөрт нь хүн чанар гаргах хэрэгтэй. Тэр нь энэ тохиолдолд аллагын гэм буруутныг олж шийтгэх явдал. Гэтэл үүний төлөө нэг ч үг дуугараагүй, харин ч эрх баригч намын хийж буй бусармаг үйлдлийг үг дуугүй хүлээн зөвшөөрч явсан энэ хүн гэнэт С.Зориг агсанд Баатар цол нэхэн шагнах санаа сэдсэн нь их л муухай доромж утгатай сонсогдож байна.

Тиймээс хэрвээ С.Зоригийн нэрийг ашиглаж намынхаа гишүүдээс, олон нийтээс оноо авахыг хүсч байгаа бол эхлээд энэ хэргийг илрүүлэхгүйн төлөө хорь гаруй жил зүтгэсэн, одоо ч зүтгэсээр байгаа Ц.Нямдорж гэдэг хүнийг эхлээд улс төрөөс зайлуул. Тэгсний дараа сая талийгаачийн сүнс амирлаж, хэргийн зангилаа ч тайлагдаж мэдэх юм.

Ц.Нямдоржийн өдий болтол улс төрөөс явж чадахгүй байгаа цорын ганц шалтгаан нь С.Зоригийн аллагын захиалагчийг илрүүлэхгүй байх. Ганц энэ хэргээр намынхнаа шантаажлан Монголын төрд хатиг шиг наалдсан хүн...

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ajaa taij (202.9.46.55)
    Ynen dee.zahialagchiig zamruulagchtai ni olchihvol chio ch baatar bolood 500n sayaiin ezen bolno shdee.
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 11 цаг 58 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 11 цаг 58 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 11 цаг 59 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 12 цаг 1 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 12 цаг 2 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 12 цаг 3 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 12 цаг 4 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 12 цаг 5 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 12 цаг 6 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 цаг 7 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 12 цаг 8 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 44 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 14 цаг 4 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 14 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 19 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 24 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 29 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 18 цаг 5 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 9 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 9 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top