x

Ядаж Л.Оюун-Эрдэнэ нь уучлал гуйчихаач

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг МУ-ын Ерөнхий сайдын зөвлөхөөр томиллоо. 2021.02.15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, МУ-ын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн багын найз, бэлтгэл хангагч асан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг согтуу үедээ хэрцгийгээр зодож, амь насанд нь халтай гэмтэл учруулснаас хойш дөрөв хоног өнгөрөв. Ар дагз, дух нь цөмөрч, тархиндаа хүнд гэмтэл авсан Э.Энхбатын биеийн байдал хүнд, ухаан оройгүй, комын байдалтай дөрөв хонож байна. 

Болсон явдлыг Э.Энхбатын эхнэр анх мэдээлсэн бөгөөд харин олимпийн аварга Н.Түвшинбаярын хувьд маргааш өдөр нь хөнгөн хэлбэрийн гэмтэл авсан, Интермед эмнэлэгт эмчлүүлж байгаа гэдэг мэдээллийг цацсан билээ.

Цагдаагийн байгууллага түүнээс өчигдөр анхны мэдүүлгийг авсан бөгөөд түүний гэм буруутай нь тогтоогдвол 40 сая төгрөгийн торгууль төлөх, эсвэл 2-8 жилийн хорих ял шийтгэх боломжтой тухай мэдээлэл цацагдаад байгаа. Н.Түвшинбаярын хувьд өчигдөр өгсөн мэдүүлэгтээ "Маш их согтолттой байсан учир юу болсныг санахгүй байна" гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, түүний гэм бурууг зөвхөн хамт байсан гэрч нарын мэдүүлгээр нотолно гэсэн үг. Тийм болохоор хэрэг явдал яаж шийдэгдэхийг таамаглахад бэрхтэй. 

Тодорхой байгаа ганц зүйл бол Найдангийн Түвшинбаяр нь Монгол Улсын нэр төрийг өндөрт өргөж, олимпийн алт, мөнгөн медалийг эх орондоо авчирсан хүн. Тэр хэрээр төр, ард түмний хүндлэлийг олж, МУ-ын хөдөлмөрийн баатар цол, Чингис хааны одонгоор шагнасан. Тиймээс энэ удаагийн өдүүлсэн хэрэг /өмнө нь ч бас цэв цэвэрхэн байгаагүй гэсэн үг/ нь төр, түмний хүндлэлийг уландаа гишгэсэн үйлдэл, хүний мөс чанар, тамирчин хүний ёс зүйд байж боломжгүй зүйл хэмээн үзэж, нийтээрээ буруушаан Хөдөлмөрийн баатар цол, Чингис хааны одонг нь буцаах хэрэгтэй хэмээн шаардаж байгаа.

Гэвч харамсалтай нь Үндэсний олимпийн хороо, Жудо бөхийн холбооноос өнөөдрийг болтол ямар нэг тайлбар, мэдэгдэл, байр суурь илэрхийлээгүй хэвээр байна. Тиймээс түүнийг МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх гэдэг улс төрийн өндөр албан тушаалд томилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ядаж Н.Түвшинбаярын өмнөөс ард түмнээсээ уулчлал гуйх нь төрийн ёс зүйд нийцнэ. Манайхаас өөр оронд бол аль хэдийн уучлал гуйгаад ажлаас нь чөлөөлчихсөн байгаа. Тэр байтугай тамирчных нь эрхийг хасаад дэвжээнээс буулгах хатуу ёс зүй, дэг журам үйлчилдэг.

Харин Н.Түвшинбаярын хувьд Жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын хатуу чанд хамгаалалт саад хийгээд байна уу, эсвэл Л.Оюун-Эрдэнэ сайдын хэнэггүй, цөлх зантай холбоотой юу? гэдэг нь тодорхойгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 12 цаг 13 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 12 цаг 14 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 12 цаг 15 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 12 цаг 17 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 12 цаг 18 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 12 цаг 19 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 12 цаг 20 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 12 цаг 20 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 12 цаг 22 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 цаг 23 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 12 цаг 24 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 59 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 14 цаг 19 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 29 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 34 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 40 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 45 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 18 цаг 20 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 24 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 25 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top