x

Ерөнхийлөгчийн баасан гаригийн УЛСТӨР

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярьж, цаг үеийн болон хоёр орны харилцааны тухай санал солилцлоо. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-д айлчилна хэмээж байсан ч энэ айлчлал албан ёсоор цуцлагдсан нь тодорхой болов. Мөн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай Ерөнхийлөгч Х.Баттулгатай биечлэн уулзах сонирхолгүй байгаа гэх мэдээлэл цацагдсан нь үнэний ортой бололтой. Ийнхүү Төрийн тэргүүн нар утсаар асуудлаа ярилцав.

Тэд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр тал олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг сайшаав. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр ОХУ-ын эрдэмтэд цар тахлын халдварын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэнд баяр хүргэв. 

Үүний хариуд Ерөнхийлөгч В.Путин Монголын талаас ирүүлсэн хүсэлтийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийнхэнтэй вакцин нийлүүлэх гэрээ байгуулж байгаа гэв. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, вакцин үйлдвэрлэх боломжийг судлах Ажлын хэсэг гаргахаар болов. Мөн төгсгөлд нь В.Путин удахгүй биечлэн уулзана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. 

Мөн баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга амласан ёсоор УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай тогтоол юм. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ш.Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй гэсэн хоёр дахь хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрсөнгүй. 

Өмнө нь УИХ-аар батлахад нь ч хориг тавина гэдгээ мэдэгдэж байв. Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг парламент өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, гишүүдийн 78.8 хувь нь дэмжиж баталсан. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөнд тооцож, түүний оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон юм. 

Харин Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын бүлгийн гишүүдэд таалагдсангүй. Тэд Д.Солонгыг чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилох байсан гэсэн байр суурь илэрхийлсээр байв. Түүнчлэн ЕТГ-ын дарга Ө.Шижир Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт “Тодруулга авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүссэн. 

Харин Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдаж байна” гэх утга бүхий хариуг ирүүлжээ. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихаас аргагүйд хүрсэн байна. 

Ерөнхийлөгчийн хоригт “Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүд нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан байна. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна” гэжээ. Тэгэхээр энэ долоо хоногт бүлэг, байнгын хороо, чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хуулийн хугацаанд асуудлыг нэг тийш нь болгох нь.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан ЕТГ-ын дарга Ө.Шижир Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүсэв. Өмнө нь Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж байв. 

Гэвч МАН-ын бүлэг, байнгын хороо Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсангүй. Тиймээс Ерөнхийлөгчийн өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ. Гэвч Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй гэж үзжээ. 

Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улстөржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй гэсэн байна. Ийнхүү Ерөнхийлөгч  Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт улс төрийн хүрээнд анхаарал татах гурван ч алхмыг хийжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 12 цаг 11 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 12 цаг 11 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 12 цаг 13 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 12 цаг 14 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 12 цаг 15 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 12 цаг 16 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 12 цаг 17 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 12 цаг 18 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 12 цаг 19 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 цаг 20 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 12 цаг 21 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 57 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 14 цаг 17 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 27 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 32 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 38 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 42 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 18 цаг 18 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 22 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 23 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top