x

Ц.Оюундарь: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгааг энэ сарын 30-нд зарлана

Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгат болон намын дэд дарга Ц.Оюундарь нар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгат "Ардчилсан намын дүрэмд төрийн сонгуулиар хариуцлага хүлээж, намын дарга огцорч, аль нэг дэд даргадаа тамгаа түр хадгалуулна хэмээсэн байдаг. Үүний дагуу С.Эрдэнэ дарга тамгаа дэд дарга Ц.Туваанд шилжүүлсэн. Мөн наймдугаар сарын 23-нд намын даргын сунгааг зарласан. Мөн Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг эхлүүлсэн. Тамга хүлээн авсан Ц.Туваан бүх товлосон зүйлийг хойшлуулж, цуцалж, өөрийнхөөрөө шийдсэн. Энэ үед албан ёсны бүртгэлтэй намын даргын хувьд өөр эрх ашиг үйлчилж байна гэж үзэн нөхцөл байдлыг хүлээж авахгүй гэсэн. Намын сунгаа ямар нэг зөрчилгүй явагдаж дууслаа. Процессын дагуу Үндэсний бодлогын хороонд өнөөдөр энэ асуудлыг оруулж, ҮБХ-оор товлох Их хурлаараа намын шинэ даргыг ёсчлон батламжлах юм. Ийнхүү батламжилснаа Дээд шүүхэд бүртгүүлнэ. Процессын дагуу явагдсан учир Дээд шүүх бүртгэхгүй гэх үндэслэл байхгүй. Ямар ч эргэлзээ байхгүй гэсэн үг" гэлээ.

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь "Дөрөвдүгээр сарын 30-наас Тавдугаар сарын 2-ны хооронд сонгуульд оролцох нам нэр дэвшигчээ тодруулж, зарлах үүрэгтэй. Түүнээс наана нэр дэвшигчийн тухай албан ёсны байр сууриа илэрхийлэх нь хуулиар хориотой. Ардчилсан нам нэр дэвшихийг хүсэж буйгаа илэрхийлсэн нэр дэвшигчдийн дунд сунгааг Дөрөвдүгээр сарын 30-нд зарлана. Гурван хоногт цахимаар сунгааг хийж, гарч ирсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хэмээн зарлана. Хувь хүмүүс сунгаанд оролцохоо илэрхийлж болно, харин намаас албан ёсны байр суурь илэрхийлэхгүй. Хуулийн хугацаанд багтан нэр дэвшигчээ тодруулах, тэрхүү нэр дэвшигч нь намын дүрмийн дагуу тодорсон байх гэсэн хоёр хайчин дунд бид нэр дэвшигчээ тодруулах ёстой. Цахим сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ гаргахад томоохон түлхэц болсон" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Namiin gishuun (202.55.182.26)
    Namiin darga Tulgat Erunkhiilugchid ner devshigch Battulga tegeed niil
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • Жүки (203.91.115.56)
    ЭРДЭНЭЭС БОЛЖ АН УДАА ДАРАА СОНГУУЛЬД ЯЛАГДСАН ОДОО ХОЁР ХУВААГДАЖ ШИВШИГ БОЛЖ БАЙНА НОВШОО ЗАЙЛААЧ ЭЭ
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
    • Донадо
      Эрдэнээс болж ялагдсан юм биш .намын шинэчлэгч гэж хагарал гаргасан овилгогүй хоосон хонгил яригчид хийрхэгчид шударгын баг өмссөн улс төрийн янханууд панзчид популист зүсэн бүрийн хоосон эх орончид жүжиглэн тоглогчид троллуудаас болж ялагдсан
      2021 оны 04 сарын 03
  • Зочин (66.181.161.100)
    Huul bus yum hiihee boli Oyungerel yun erenhiilogchid ner dewshiheer zarlaj baina geed baisan am ajil chin zorood baina dvrmeeree baih heregtei
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • дондог (192.82.75.203)
    туваан гэдэг бууны нохой ичмээр юмаа.
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.114)
    Tamga temdgee shiljvvlsen baij yagaad dahiad tamga temdegtei bolchihwoo ehleed Tuwaandaa huuramch tamga ogson yum uu ard irged namiin chin bvh gishvvd vvregt ajillaasaa choloologdoj tamga temdgee vvreg gvitsetgegch Tuwaand shiljvvlen ogohiig eh oron dayr tselewizeer harsan shvvdee odoo yund ni vhen hatan.hudlaa sandal shiree tamga temdegiin hervvl hiigeed baina Oyundaria chi hezee bas ymar darga bolson yum be 30 jiliin tvvhtei namaa ood ni tatahiin orond bvv hagaralduulaach sorog hvchind bvv.hudaldaach !!!
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • АН -ын олон мянган гишүүд дэмжигчд (103.26.194.100)
    Урвагч С.ЭРДЭНЭ МАН-д урваж АН-ыг шалбаагт унагаж байна. С.ЭРДЭНЭ АН-ыг төлөөлөх эрх БАЙХГҮЙ.
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
    • Эрдэнэ хэзээ ч чам шиг урвахгүй
      2021 оны 04 сарын 01
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 12 цаг 5 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 12 цаг 5 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 12 цаг 7 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 12 цаг 8 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 12 цаг 9 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 12 цаг 10 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 12 цаг 11 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 12 цаг 12 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 12 цаг 13 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 цаг 14 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 12 цаг 15 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 51 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 14 цаг 11 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 21 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 26 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 32 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 36 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 18 цаг 12 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 16 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 17 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top