x

ШЕЗ-ийн болон шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байсан бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар Хууль зүйн байнгын хорооны дарга уг Ажлын хэсгийг ахлах нь хууль зөрчих тул Ажлын хэсгийн ахлагчаар Байнгын хорооны дарга бус УИХ-ын гишүүнийг томилох тухай горимын санал хэлж байв.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт уг Ажлын хэсгийг ахлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

УИХ-ын  гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт Ажлын хэсгийг “УИХ-ын гишүүн ахлана” гэж заасан, мөн УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгийн ахлагчийг томилсон тул санал хураалт явуулахгүй гэсэн тайлбар хийв. 

Ингээд Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу Ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын болон Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа.

Үүнд:

  • УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн,

  • УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж,

  • Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд,

  • ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж,

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул,

  • МӨХ-ны дэд ерөнхийлөгч М.Баасанбат,

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал,

  • “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулах тухай гишүүн тус бүрээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан.

Харин нэр дэвшигч Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийг дэмжээгүй болно.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг аваагүй бол санал болгох эрх бүхий байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг ажлын хэсэгт оруулахаар Байнгын хороонд ирүүлнэ” гэж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасан.

Иймд Монголын Хуульчдын холбооноос ажлын хэсгийн гишүүнд санал болгох төлөөллийг Байнгын хороонд ирүүлэхийг үүрэг болгов. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжсэн.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өчигдөрийн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүдээс гарсан горимын саналын дагуу Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулаад байсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй ба Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлагдсан.

Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилохыг гишүүд дэмжснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 12 цаг 13 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 12 цаг 14 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 12 цаг 15 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 12 цаг 17 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 12 цаг 18 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 12 цаг 19 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 12 цаг 20 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 12 цаг 20 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 12 цаг 22 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 цаг 23 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 12 цаг 24 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 59 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 14 цаг 19 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 29 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 34 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 40 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 45 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 18 цаг 20 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 24 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 25 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top