x

Ялалт байгуулсан М.Тулгатыг АН-ын Их хурлаар батламжилна

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын даргын сонгуулийн үр дүнгийн талаар болон хоёр тусдаа явагдсан энэ хоёр санал хураалтын ялгаа, зөрчил байсан эсэх талаар мэдээлэв.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Цахим сонгууль амжилттай явагдсан. Үүнд ямар нэг зөрчил үүсээгүй. Таван хүн нэр дэвшсэнээс хамгийн олон саналыг М.Тулгат авч, шинэ даргын сонгуульд ялсан. Үндсэн дүрмийн дагуу хамгийн олон санал авсан хүн намын Их хурлаар орж, ёсчлон батламжлагдах юм. Намын их хурлыг Тавдугаар сарын 2-нд зарласан. 

Энэ удаад цахим болон цаасан сонгуулийн ихээхэн ялгааг харууллаа. Цаасан сонгуульд 1 тэрбум 400 сая төгрөгийн зардал гаргасан гэж мэдээлсэн. Харин цахим сонгуулийн зардалд 140 орчим сая төгрөг зарцууллаа. 

Ардчилсан нам бол нэгдмэл нэг нам. Дүрмийн бус үйлдэл, дүрмийн бус сонгууль хийж, намын нэр хүндийг унагаасан хүмүүст үндсэн дүрмийн дагуу хариуцлага тооцох болно. 

Цаасан сонгуулийн үр дүнд 70 орчим мянган хүн саналаа өгсөн гэсэн мэдээлэлтэй байна. Намын дотоодод болж буй сонгууль учир үүнд дотоод хяналт хийхэд нэлээд зөрчил гарсан. Гуравдугаар сарын 28-нд улсын хэмжээнд 12 аймагт хөл хорио тогтоосон байсан. Дотоод сонгуулийн хороо гэж буй нөхдүүд Гуравдугаар сарын 27-нд хуралдаж, урьдчилсан санал хураах шийдвэр гаргасан байна. Гэвч тухайн үед байгаль цаг уур, цар тахлын нөхцөл байдал зэргээс хамаарч 70 орчим мянган хүн санал өгөх ямар ч боломжгүй байлаа. 

Харин бид цахимд шилжиж байж ил тод, нээлттэйгээр улс төрийн намын үйл ажиллагаа явагдах учиртай. Цахим санал хураалтад ямар ч асуудал гараагүй. Сонгуулийн хугацаанд ажиглагч нар хянахад нэр дэвшигч нэг бүрээр нарийвчилсан тоо гарсан. Уг санал хураалтад 30,770 гишүүн саналаа өгсөн. 20 минутын хугацаанд халдлага гарсан тул серверийг шилжүүлж, хэвийн байдалд шилжүүлсэн" гэлээ. 

Мөн тэрээр нам хуваагдсан гэх мэдээлэлд "Сонгуультай холбоотойгоор нам хоёр хуваагдсан мэтээр ярьж, олон түмний санаа бодлыг зориудаар төөрөгдүүлж байна. Ц.Туваанд хүнд үзүүлэх эрх зүйн акт, тогтоол шийдвэр байхгүй. Ардчилсан намын дарга гэдгийг нотлох хамгийн том нотолгоо улсын бүртгэлийн гэрчилгээ. Улсын бүртгэлийн гэрчилгээний ард С.Эрдэнэ гэж бичсэн байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 12 цаг 8 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 12 цаг 8 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 12 цаг 10 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 12 цаг 11 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 12 цаг 12 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 12 цаг 13 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 12 цаг 14 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 12 цаг 15 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 12 цаг 16 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 цаг 17 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 12 цаг 18 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 54 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 14 цаг 14 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 24 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 29 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 34 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 39 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 18 цаг 15 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 19 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 19 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top