x

АН БҮЛЭГ: Засгийн газар УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж төсөв, мөнгөний бодлогыг зөрчиж байна

УИХ дахь АН-ын бүлэг даваа гаригийн ээлжит /2021.03.29/ хуралдаанаа хийлээ.

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021-2023 онд хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө”-ний талаархи мэдээлэл сонсчээ. Бүлгийн хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Г.Ёндон болон Монголбанк, Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл оролцсон байна.

АН-ын бүлгийн гишүүд Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр, хэрэгжилт, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр дагаврын төсөөллийн талаар танилцуулга сонсож, асуулт асууж, мөн санал зөвлөмж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхтэй бөгөөд үүнийг Засгийн газар зөрчих ёсгүй. УИХ-ын 2020 оны намрын чуулганаар энэ оны төсөв, мөнгөний бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн батлах үед өнөөдөр Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн асуудлууд тусгагдаагүй. Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ч суугаагүй. 10 их наяд төгрөгийн төсвийн бус эх үүсвэрийг Монголбанк бүрдүүлж байгаа нь ч энэ оны мөнгөний бодлогод тусгагдаагүй байх атал УИХ-аар хэлэлцүүлж, төсөвт тодотгол хийхгүйгээр хүч түрэн хэрэгжүүлэх гэж байгаа нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байгаа асуудал юм.

Өнөөдөр цар тахлын сөрөг нөлөөний улмаас үйл ажиллагаа нь тасалдсан 80 мянга гаруй аж ахуйн нэгж, орлого тасарсан 400 мянга гаруй иргэнд энэ 10 их наядын цогц төлөвлөгөө үр дүнгээ өгөхөөргүй байгаа. Учир нь банкны босго, тавигдах шалгуурыг хангах бэрхшээлтэй байна.

Энэхүү хөтөлбөрийг зөвхөн сонгууль угтсан мөнгө тараалт, сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлого байдлаар хэрэгжүүлбэл үр дүнгээ өгөхгүйгээр зогсохгүй эдийн засгаа эрсдэл оруулах аюултай.

Засгийн газар 10 их наядын төлөвлөгөө хэрэгжүүлэхийн өмнө өнгөрсөн онд хэрэгжүүлсэн 5.1 их наядын хөтөлбөрийнхөө хэрэгжилт, үр дүнг эхлээд тайлагнах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Мөн цаашид эрэлтгүй болсон зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг ихээр хийснээр инфляциийг хөөрөгдөх, төгрөгийн ханшийг сулруулах, гадаад өрийн хэмжээг эрс нэмэгдүүлэх зэрэг эрсдэл байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 12 цаг 3 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 12 цаг 4 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 12 цаг 5 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 12 цаг 6 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 12 цаг 7 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 12 цаг 9 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 12 цаг 10 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 12 цаг 10 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 12 цаг 11 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 цаг 12 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 12 цаг 14 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 13 цаг 49 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 14 цаг 9 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 14 цаг 19 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 14 цаг 24 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 14 цаг 30 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 14 цаг 34 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 18 цаг 10 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 14 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 18 цаг 15 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top