АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга асан И.Мөнхжаргал дөнгөж сая 20.00 цагт АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалт өндөрлөснийг зарлалаа. 18.00 цагийн байдлаар намын нийт гишүүдийн 44 хувь нь саналаа өгсөн. 20 цагийн мэдээ гарахад гишүүдийн ирц 50 хувиас давсан байна хэмээн тооцож байгаа юм байна.
Ц.Туваан, И.Мөнжаргал нарын хувьд санал хураалтыг цаасаар явуулсан учраас одоо саналын хайрцгуудыг битүүмжилж, илүү гарсан саналын хуудсыг устгасны дараа санал тоолох ажиллагааг эхлүүлнэ. Санал хураалтын дүнг маргааш танилцуулна гэв.
Харин С.Эрдэнэ нарын зохион байгуулсан цахим сонгуулийн санал хураалт оройн 22.00 цагт өндөрлөж, санал хураалтын дүнг танилцуулна гэв.